УИХ-ын гишүүн С.Жавхлан урлагийн тогооноос улстөрийн тогоонд орсон нэгэн. Гэсэн ч урлагаасаа хөндийрөхийг хүсээгүй тэрбээр саяхан "Боловсрол" телевизийн "Гурван сая инээд" шоу нэвтрүүлэгт оролцож багагүй шуугиан дэгдээсэн бол энэ удаад Хятад кинонд дүр бүтээж байсан нь ил болж, мөн л олныг гайхшруулаад амжив.
Тэрбээр энэ тухайгаа "Кинонд тоглоно, гурван саяд орно, дуугаа ч дуулна, үнэн үгээ ч хэлнэ, ёсоо дээдэлнэ, түгээнэ, эх орноо хайрлана, үндэсний язгуур дээлээ өмсөнө, шүлэг тэрлэнэ, Хамаг Монголоо хайрлана... гэх мэт бүх цаг хугацаагаа өөрт байж болох бүх зүйлээ дайчилж ажиллана. Умшиж буй Монгол хүү чамд ч гэсэн ийм боломж бүрэн нээлттэй байгаа. Нэгхээн зүйлээр өөрийгөө битгий хааж хязгаарлагтун! Ялангуяа залуус аа!!! Эх орон чинь ээж чинь өвдчихөөд бие нь муу хэцүү байхад, "өө яахав яахав эмч ирээд янзална биз, би дуугаа дуулъя, барилгадаа ажиллая, нягтлангаа хийе" гээд эх орон ээжийгээ хаяж орхисноос болоод өнөөдрийн муу хулшай зүйлүүд үүрлээд дэлгэрээд байгаа. Өөрийгөө бүү гол, үнэн үг хатуу дуу хоолойгоо өргөж санаа зовж оролцож байж эх орон чинь сайжирна мандан бадарна. Монгол чамаас өөрөөс чинь эхэлнэ. "Улс" өөрөө бид "Төр" өөрөө чи юм шүү, ойлго оо" хэмээсэн байв.
Сэтгэгдэл ( 5 )
JAVHLANG BOL DEMJINE EE.
Jamhlan argagui manlailagch hun dee. uran buteel ni aguu shuu
ЭХ ОРОНЧ Ч ГЭХ ШИГ ШИЗОФРЕННИК НЭГНЭЭ МУУХАЙ ДОГИОЖ БАЙГАА ЮМ ШҮҮ !!!
мундаг эх оронч шүү
Iim ch ulsiin ih hurliin gishuuntei bh gej de.