ХАКҮХО: Ояката болж, дэвжээ нээх эрхтэй болсондоо баяртай байгаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд өчигдөр /2020.01.13/ сүмо бөхийн Хацү башё эхэллээ. Энэ тэмцээнд Монголын 23 бөх барилдаж байна. Тэмцээний өмнө их аварга Хакүхотой Японы “PRESIDENT” сэтгүүлийн сурвалжлагч уулзан ярилцжээ.


-Японы иргэншил авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Үнэхээр баяртай байна.

-Таны хувьд иргэншлээ солино гэдэг маш том шийдвэр байсан байх?

-Монгол орныхоо иргэншлийг алдахаас өөр аргагүй болсон ч Японы иргэн болох гэсэн хүсэл нь илүү байлаа.

-Ояката болохын тулд Японы иргэн болохоос өөр зам байхгүй. 43 түрүүлсэн таныг заавал иргэншлээ солилгүйгээр ояката болгох хэрэгтэй гэх хүмүүс ч их олон байсан шүү?

-Үнэнийг хэлэхэд Японы иргэн болоогүй байхдаа дохён дээр гарч барилдахад их түгшүүртэй байлаа. Хэрэв том гэмтэл авбал зодог тайлна. Ингээд Сүмогийн холбооноос сална гэсэн үг. Би Энхо, Ишиүра гэсэн өөрийн шавьтай хүн. Зодог тайлсан хойноо ояката болж, шавь нартаа зааж, сургах хэрэгтэй. Японы иргэн болж, ояката болохгүй бол тэдний итгэл найдварыг хөсөрдүүлнэ гэсэн үг. Хадан асганы ирмэг дээр зогсож байгаа мэт л байлаа. Гэмтээд тэмцээнд оролгүй сууж байхад ч “Зодог тайлах” гэсэн хоёр үг толгойноос гарахгүй, унтаж чадахгүй үе их байсан. Харин иргэншлээ сольсны дараа сэтгэл амарч, сайн унтдаг болсон. Гэмтлээ ч, зодог тайллаа ч ояката болох зам нээлттэй болсон болохоор стресс байхгүй. Урьд өмнө мэдэрч байгаагүй нэг тийм мэдрэмж төрөөд.

-Таны аав монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпын анхны медалийг эх орондоо авчирсан Монголын баатар хүн. Хакүхо аварга Японы иргэн болсныг Монголд хэрхэн хүлээж авсан бол?

-Намайг зодог тайлаад Монголдоо харьж ирэээсэй гэж хүмүүс хүсэж байсан байх. Ёкозүна Асашёорюү, Харүмафүжи нар зодог тайлаад эх орондоо харьсан шүү дээ. Харин миний хувьд япон эхнэртэй, хурим хийсэн тэр цагаас монголчууд намайг Японд үлдэнэ гэдгийг төсөөлж, ойлгож байсан. Уурлаж, гомдохоос илүү дэмжсэн хүн олон байлаа. Аав маань ч зөвшөөрсөн. Нас барахаас нь хэдэн жилийн өмнө би аавтайгаа иргэншлээ солих талаар ярилцахад “Өөрийнхөө сонгосон замаар яв” гэж хэлж байсан юм. Чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн хувиар дэлхийг тойрсон аав минь миний сонголтыг дэмжиж байлаа.

-Та сүмо бөхийн ихэнх амжилтыг шинэчлэн тогтоосон. Одоо өмнөө тавих зорилго бараг байхгүй болсон уу?

-Байлгүй яахав. Фүтабаямагийн 69 дараалан давсан рекордыг эвдэх нь хэцүү. Ямар ч гэсэн Токиогийн олимпын үеэр хамгийн хүчтэй ёкозүна хэвээр байхыг хүсэж байна.

-Та хадан асганы ирмэг дээр зогсож байгаа мэт байсан гэж хэлсэн. Таныг тохойлддог, алгаддаг, их ширүүн барилдаж байна гэж шүүмжлэх хүн олон болсон. Сэтгэл зүйн хувьд үүнтэй холбоотой юм болов уу?

-Ёкозүна хүн ялах ёстой. Ялагдаад байвал зодог тайлна шүү дээ.
 

-Ёкозүна мэдээж түрүүлэх үүрэгтэй?

-Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг эвдэх хүртлээ би түрүүлсэн тоогоо нэмэх гэж маш их хичээдэг байлаа. Харин 33 түрүүлж, рекордыг давахын өмнө түрүүлэхийн төлөө зүтгэх хүсэл минь алга болсон. Кайогийн дээд зиндаанд 1047 давсан амжилтыг эвдэх хүсэлд автсан байв. Ёкозүна хүн түрүүлэх үүрэгтэй болохоор тэр үед сэтгэл санааны өөрчлөлтөө өөрөө ч ойлгохгүй байв. Яг энэ үед бейсболын Оо багштай уулзсан юм. Оо багш бол Тайхо аваргатай нэг үеийн тамирчин, маш олон рекорд тогтоосон хүн. “Өмнөө тавих зорилго байхгүй болоод байна” гэж хэлэхэд Оо багш “Рекордыг эвдэнэ гэдэг жирийн зүйл. Замын голд тааралдах эд. Сүмод 40 түрүүлсэн хүн байхгүй. Цаашдаа ч гарахгүй байх. Чи 40 түрүүлэх зорилго тавиад барилд” гэж хэлсэн юм. Энэ үгийг сонсоод хамаг бие халуу оргиж, сэтгэл хөдөлсөн. Ёкозүна цолтон түрүүлэх үүрэгтэй. Ингээд л дахин түрүүлэх, барилдах хүсэлд автсан даа. 

-Та 34 настай. Сүмо бөхийн оргилд маш удаан хугацаанд байлаа?

-Нас ахиад бие суларсан гэж боддоггүй. Гарны шөрөмсөө таслаад эмчлүүлж байхад эмч “Уг нь ийм гэмтэл бүр мөсөн эдгэдэггүй. Харин таных эдгэчихлээ” гэж гайхаж байлаа. Шинжилгээ хийлгэтэл “Стресст бараг ордоггүй”, “Хорт хавдар тусах магадлал бага” зэрэг дүн гарсан. Эмч нар их гайхдаг. Хоолны цэсэндээ их анхаардаг. Ногоо их иднэ. Хоолоо сойно.

-Сүмо бөх хоолоо сойно гэж үү?

-Ийм сүмо бөх надаас өөр байхгүй байх. Сүмод идэх нь бэлтгэлийн нэг хэсэг гэж ярьдаг. Харин би тэр бэлтгэлээ хийхгүй байна гэсэн үг.

-Дотоод эрхтнээ амраах нь хоол сойхын гол зорилго уу?

-Тийм ээ, эд эсээ сэргээж, залуужуулж байгаа юм. 13 кг жин хасаж байсан удаатай. Сэтгэл санаа ч сэргэлэн, бие хөнгөн сайхан болдог.

-Байнга хоолоо сойдог уу?

-Жилд нэг удаа. Ямар улиралд, хэдэн сард гэдэг нь хамаагүй. Гэмтээд башёд барилдаагүй байх үедээ гэх мэт.

-Сүмочдыг маш их иддэг гэсэн төсөөлөл байдаг?

-Дээр үед тийм байсан. Харин одоо бол өөр. Идэх хоолондоо анхаарахгүй бол болохгүй. Эрүүл мэнддээ бүгд анхаардаг болсон цаг. Хоолоо сойх нь трэнд болж ч магадгүй юм. Зодог талаад ояката болох гэж байгаа хүн хоолны дэглэм барьж сурах хэрэгтэй.

-Таны барилдаан маш тэсрэлттэй хурдан байдаг. Нууц нь юунд байна?

-Тархи, булчингийн уялдаа холбоо бусдаас илүү юм шиг байна лээ. Барилдаж байгаа өрсөлдөгчтэй харьцуулахад цаг хугацааг мэдрэх мэдрэмж өөр. Бөхчүүдийн хийж байгаа мэх, дайралт удаашруулж байгаа мэт харагдах үе бий.

-Барилдааны үед үү? Бөхчүүд ихэнхдээ “Тачиай яаж хийснээ санахгүй байна”, “Яаж ялснаа санахгүй байна” гэж хэлдэг?

-Тийм ээ, өрсөлдөгч бөхийн хөдөлгөөн удаан харагддаг. Тархины эргэлт хурдан болохоор тэр байх. Бейсболын тамирчид бөмбөг зогссон юм шиг харагдсан гэж хэлдэг шүү дээ. Түүнтэй л ижил.

-2019 оны хавар 42 дахь түрүүгээ аваад үзэгчдийг уухайлуулж байгаад шүүмжлүүлсэн?

-Хэйсэй тооллын сүүлийн тэмцээн байсан болохоор үзэгчидтэй цуг тэмдэглэе гэж бодоод. Гэтэл бүх юм өндөрлөсөн хойно хийдэг ёс байсныг нь мэдээгүй юм. Дураараа загналаа гэж загнуулсан.
 


-Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката их уурласан гэсэн. Холбооны босс их аваргыг яаж загнасан бэ?

-Нэгэнт өнгөрсөн зүйл.

-Хоёулахнаа байсан уу? 

-Гүйцэтгэх зөвлөлийн бүх ояката байсан. Гэхдээ би загнуулсандаа баяртай байдаг. Буруугаа ч хүлээсэн.

-Та ёкозүна болоод удлаа. Сэтгэлд хамгийн үлдсэн дурсамж гэвэл?

-Ёкозүна анх болж байхад мэдэхгүй зүйл маш их байлаа. Хүндэлж явдаг их аварга Тайхотой зөвлөж ярихаар дэвжээнд нь очиж байв. Таван цаг хэртэй ярилцаж, Тайхо аварга надад ёкозүна хүн ямар байх ёстой талаар олон үнэтэй зөвлөгөө өгсөн. Гэргий нь намайг ямар уддаг хүүхэд вэ гэсэн харцаар харж байж билээ.

-Ёкозүна хүнийг ёкозүна л ойлгодог гэж ярьдаг?

-Үнэхээр тийм. Озэки байхдаа би аварга, арслангийн ялгаа банцүкэгийн ганцхан шат гэж боддог байв. Цол өөр ч хүч чадал нэг их ялгаатай зүйл үгүй гэж бодоод л. Гэвч өөрөө ёкозүна болоод үзэхээр ганц цолын ялгаа биш сэтгэл зүй бүх юм өөр байсан. Фүжи уулаар жишээ авахад уулын оргил нь ёкозүна юм. Харин озэки бол уулын бэл гэж хэлэхэд болно. Ийм том ялгаатай. Ёкозүна дотроо ч бас ялгаатай. Фүтабаяма аварга бол Фүжи уулын оргил дээр бас нэг Фүжи уул байгаа мэт тийм том аварга.

-Фүтабаяма аварга өрсөлдөгч бөхөөрөө мэх хийлгүүлж, дайруулсан хойноо ялдаг байсан?

-Фүтбаяма аварга өөрийн гэсэн тачиай золголтыг бүтээсэн хүн. Хүчтэй бөх түрүүлж дайран, ялах ёстой мэт санагдавч Фүтабаяма аварга эхэлж дайруулаад дараа нь ялдаг байсан. Энэ нь түүний хувьд эрсдэлгүй байсан хэрэг. Тийм болохоор 69 дараалан ялж чадсан. Ёкозүна цол хүртээд дөрвөн жил өнгөрч байх үед би нэг хэсэг тэгэж барилдаж үзсэн. Фүтабаяма аваргыг шүтэн биширдэг байсныг хэлэх үү. Гэвч өрсөлдөгчөөрөө  мэх эхэлж хийлгүүлж байгаад ялагдчихаараа “Яахаараа хүлээж байгаад дараа нь барилдах гэж” гэж бодсон. Ёкозүна хүн түрүүлэх үүрэгтэй шүү дээ. Нэг тэмцээнд 2-3 удаа тэгэж барилдаж болох ч 15 өдөр дараалан хийнэ гэдэг тун хэцүү. Тийм болохоор Фүтабаяма аварга бол авагуудын дундах аварга юм. Тайхо аваргын хэлсэнчлэн ёкозүна бол зүрх сэтгэл, ур чадвар, бие махбодь. Миний хувьд энэ дараалал нь өдөр болгон өөрчлөгддөг. Барилдаанд биеэс ялгарах адреналины хэмжээнд хязгаар гэж бий.

-Хязгаар байгаа гэж үү?

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын тэмцээнд мэс засал хийлгэсэн өвдөгний гэмтлээ сэдрээгээд тэмцээнээс гарсан. Адреналин дутсан болохоор тэр. 20 жил барилдаж байгаа ч тэр үед үүнийг анх удаа ойлгосон. Хүн болгоны хувьд адреналины хэмжээ өөр өөр байдаг гэсэн.

-Таны хувьд ёкозүнагийн дохёнд гарах ёслол хийх зэрэг адреналин гарах үе их байдаг?

-Тийм ээ, тэр ёслолд адреналин их зарцуулаад байгаа. Тайхо аварга ёкозүнагийн дохёнд гарах ёслол бол хоёр барилдаан хийсэнтэй тэнцэнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ёкозүна хүн өдөрт гурван удаа барилдаж байгаа гэсэн үг.

-Та зодог тайлаад Токиогийн Гинза дүүрэгт дэвжээ байгуулна гэж ярьж байсан?

-Яг тэгж ч хэлээгүй юм. Сүмо бөхийн дэвжээ байгуулах тухай яриа гараад би “Францад бол Парис, Америкт бол Нью-Йорк, Японд бол Гинзад байгуулах юм даа” гэж ярьж байсан юм. “Дэвжээнийхээ ханыг шилээр хийнэ. Тэгвэл гадаадын жуулчид үзээд сонихролтой” гэж яриад. Үнэндээ бол Гинзаг би зугаа цэнгэлийн, сакэ уудаг газар л гэж боддог.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hulan(66.181.161.58) 2020 оны 01 сарын 14

ingej ingej huniig eldweer helcheed bitgii gadaadruu garah ged dairaad bgaarai ta nar....tiishee garah zaluuchuudad hechneen ih dem tus bolomj garts nomor noolog tushig gj bodoj bna eroosoo ym uhan oilgohgui uhnuud ymaa

0  |  0
энхжаргал ю (108.51.34.202) 2020 оны 01 сарын 14

бүр эртнээс японы иргэн болохоор төлөвлөж японы иргэн болоод сайхан унтлаа бие нь тавирлаа гэнэ үүнийг хаагуур нь яаж ойлгосон урвагч гэдэг юм монголийн иргэншилээс гарч санаа амарлаа ч гэх шиг энэ муу хэн бэ ахиж монголд бүү хал тавиул

1  |  1
Ganaa(83.97.157.201) 2020 оны 01 сарын 14

Wm yarihdaa sain bodoj yarimaar wm. Aav ni mongolchuudyg halh durvuduur ni taltsuulsan hvn bj bilee. Busad ulsyn irgenshil avch bolno. Gehdee mongol irgenshiltei bhdaa mash ih stressdeg bsan ene ter gej yarij bolohgvi l dee. Yadahdaa ayataihan hudlaa yarij boloogvi wm bolov uu. Nas deer garaad nutagtaa irehed chini hvmvvs eozgvi ugtval wutai gunigtai. Nuguu halhaaraa gaihuuldag bsan arhichind avargyn hvv geed l...

1  |  0
Zochin(220.240.170.139) 2020 оны 01 сарын 14

Hakuho bol Japan nertei zugeer neg buh, deer ni jaahan shunaltai zaluu.\nMongoloo martsan huniig dahij bitgii Mongoliin site-aar gargaj baigaarai.

3  |  0
Zochin(66.181.187.125) 2020 оны 01 сарын 14

Mongolchuud mini bitgii sain yavaa negender bvv ataarah

0  |  3
ZOCHIN(202.179.31.253) 2020 оны 01 сарын 14

AMJILT HUSIYE MYNDAG SHUU\n

0  |  1
Zochin(202.126.88.145) 2020 оны 01 сарын 14

ene zaluu cain zakuu debjee neene gedeg chin mongol zalchuudad mash uh bolomj garch irne gcn ug tsaashid mongol orond maani uh tyc bolon shuu

1  |  0
Zochin(202.126.88.145) 2020 оны 01 сарын 13

ene bol ene hunii l amudaral shuu dekhiigeer duuren mongol humuuc amidarch l bn ted jinhene eh ornoo martcan hamgiin archaagui bugd book bolon amidar ch davaajargak bol uur shuu devjee neene gedg chin mash uh bolomj haragdaj bn

1  |  0
zochin(66.181.183.159) 2020 оны 01 сарын 13

odoo naad muusain teneg uxer mongolchuud chini yanz buriin yum bichij soliorch ugnu bitgii too yaponii irgenshil avsand bayar xurgie

1  |  0
г(103.194.176.117) 2020 оны 01 сарын 13

хөгширөөд энэ идда монголдоо ирж ясаа тавина даа харж л байгаарай. \n

1  |  0
зочин(202.21.124.189) 2020 оны 01 сарын 13

манайхан ч хэцүү хүмүүс юм өөрсдөө чадахгүй чадсан нэгийгээ гоочлоод салахгүй боломж нь олдвол гөлөг царайлаад солонгост очоод боолын хөпөлмөр хийнэ.

1  |  0
зочин(202.21.124.189) 2020 оны 01 сарын 13

манайхан ч хэцүү хүмүүс юм өөрсдөө чадахгүй чадсан нэгийгээ гоочлоод салахгүй боломж нь олдвол гөлөг царайлаад солонгост очоод боолын хөпөлмөр хийнэ.

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.47.41) 2020 оны 01 сарын 13

Сайхан МОНГОЛ ХҮҮ. ИРГЭНШИЛ ЯАХ ВЭ.. ЯМАР ЯПОН ЦУСТАЙ БОЛЖ БАЙГАА БИШ. ДЭЛХИЙН ХҮН, МУНДАГ, ТОД ҮЗЭСГЭЛЭНТ.гээд л ААВЫНЬ Ч БОЛОГДОХ ЮМ. \nЭНЭ ИХ МУУЛЖ БАЙГАА ЗАЛУУС МААНЬ ӨӨРСДИЙГЭЭ ЭХЛЭЭД ХИЧЭЭХ НЬ ЗӨВ. ЭНЭ ЖИЛИЙН ОЛИМПООР ДЭЛХИЙ ДАЯАР МОНГОЛ ЕКУЗАНО ГЭХ ҮЕД ....\nЭЭЖ НЬ УРТ НАСЛАГ

1  |  0
zochin(66.181.176.188) 2020 оны 01 сарын 13

ene vnen geneg zaluu hairan aaviinh ner tor

0  |  0
сумо сонирхогч(202.9.46.223) 2020 оны 01 сарын 13

Монголын иргэншлээс илүү японы иргэншил чухал илүү байлаа гэж мангартжээ,үнэн тэнэг толгой байнаа,монгол руу битгий зүглүүлээсэй,тэр муу новшш хэн юм бэ ёстой хуцдаг гөлөг байна.

3  |  3
Зочин(202.126.89.180) 2020 оны 01 сарын 13

Яаж хэлж чадаж байнаа. Мулгуу л байна да

0  |  0
Зук(150.129.141.89) 2020 оны 01 сарын 13

Монголд ирэх магадлалыг бодохоор хадан хясааны ирмэгт зогсож байгаа мэт санагддаг байж гэнэ шүү....Одоо Японы иргэн болсон болохоор стрессгүй болсон, сайхан унтаж амарч байгаа гэнээ

2  |  1
Зук(150.129.141.89) 2020 оны 01 сарын 13

Монголд ирэх магадлалыг бодохоор хадан хясааны ирмэгт зогсож байгаа мэт санагддаг байж гэнэ шүү....Одоо Японы иргэн болсон болохоор стрессгүй болсон, сайхан унтаж амарч байгаа гэнээ

1  |  1
haha(182.160.34.44) 2020 оны 01 сарын 13

saihan yariltslaga avargadaa amjilt husiye

0  |  2
Top