Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг ӨНӨӨДӨР шүүнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрсөн 2018 оноос авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдоод байна. Одоогоор шүүх хурал хараахан эхлээгүй байна. 

Шүүх хуралд шүүгчээр Л.Галбадар, улсын яллагчаар Б.Мөнхбат, Ц.Сүхбат нар оролцож байгаа бол шүүгдэгч Н.Золжаргал өөрийн өмгөөлөгчийн хамт оролцохоо мэдүүлжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ням(64.119.20.250) 2020 оны 01 сарын 14

батлан даалт гэх л биз

0  |  0
Би(85.85.41.207) 2020 оны 01 сарын 14

Нэрээ цэвэрлэх гэж үзэх нь дээ өмгөөлөгч авахыг бодоход

0  |  0
Зочин(103.212.117.142) 2020 оны 01 сарын 13

Ерөнхийлөгчийн ивээл дор шүүх хурал явагдах байхаа

0  |  0
Top