Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шүүх хурал хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өнгөрсөн 2018 оноос авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл энэхүү хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт товлогдсон ч энэ сарын 28-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшиллоо.

Учир нь, яллагдагч Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралд ирээгүй бөгөөд шүүх хуралдааны оролцогч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.149) 2020 оны 01 сарын 13

Ингэж санаатайгаар үгсэн тохиролцож хурлаа дандаа л хойшлуулаад байх уу

0  |  0
Top