405 кг гахайн мах нууцаар оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Энэ сарын 8-ны өдөр Замын-Үүд боомтоор “Истана” маркийн суудлын автомашинд гарал үүсэл тодорхойгүй, импортын гэрчилгээгүй 405 кг гахайн махыг нуун далдалж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлжээ. Мэргэжилтнүүд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож бараа, бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Сануулахад, БНХАУ-аас 2018 оны арванхоёрдугаар сараас хойш гахайн мах импортоор оруулж ирээгүй. 2019 оны нэгдүгээр сард Монголд гахайн мялзан өвчин дэгдэж, гахайн мах махан бүтээгдэхүүнүүдийн худалдааг хязгаарласан билээ.

Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар-Хөх хотын чиглэлийн олон улсын суудлын галт тэргээр иргэн Ж нь Монгол Улсын соёлын өвд хамаарах 1789-1855 онд зохиогдсон, уйгуржин бичгээр бичигдсэн 38 ширхэг түүхэн сурвалж бичгийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлийг илрүүлэн Зөрчлийн хэрэг нээн шалгаж, гэмт хэргийн шинжтэй тул холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top