Элчин сайд А.Баттөрийг 48 цаг саатуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

АТГ-аас Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл түүнийг өнгөрсөн шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Элчин сайд А.Баттөрийг өчигдөр 21.00 цагийн үед 48 цагийн хугацаатай цагдан хорьсон" гэх тайлбарыг өглөө. 

Үүнээс гадна Элчин сайд А.Баттөрийн хэрэгт холбогдуулан түүний эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан нарыг ч шалгаж, эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.125) 2020 оны 01 сарын 15

Haramsaltai ni zamharchih baihaa.

0  |  0
зочин(117.111.19.102) 2020 оны 01 сарын 14

Бас нэг хятад царайт

0  |  0
зочин(103.111.68.3) 2020 оны 01 сарын 14

жүжигээ одоо болио хүн тоохгүй байнаа ха ха

0  |  0
Top