Э.Бат-Үүлийг хүүгийнх нь хамт шүүх хурлын хэлэлцүүлэг болно 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.01.14/ 14.00 цагт Хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ.

Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад есөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж, яллагдагчаар татаад байгаа юм. 

Тэдэнтэй хамт  “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг, “ТОСК” ТӨҮГ-ын дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, "Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Жаргалсайхан, "ТОСК” ТӨҮГ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл нарыг яллагдагчаар татсан байдаг. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(119.40.103.6) 2020 оны 01 сарын 14

Хуурамч ардчилагчдын гол этгээд нь энэ биздээ. Хайран ардчилал

1  |  0
Top