Монгол Улсын хэмжээнд хэдхэн байдаг уран нарийн сийлбэртэй, найман ханатай гэр хулгайлсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ.
150 сая төгрөгийн үнэлгээтэй уг гэрийг өнгөрсөн оны 10-р сард контейнертэй нь цуг хулгайлсан байсныг эзэн нь ѳчигдѳр /2020.01.13/ мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид 12 цагийн дотор илрүүлэн, эзэнд нь гэрийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн ѳгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эзэн нь л мэдсийн байхчүү, цагдаа зүгээр л очиж баримтжуулсын бшд.