Манай улсын хилээр 2019 онд давхардсан тоогоор 6.1 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 5.5 мянга буюу 0.1 хувиар буурчээ.
Улсын хилээр орсон зорчигчдын
Улсын хилээр 2019 онд гадаадын 636.9 мянган хүн орсон нь өмнөх оноос 38.5 мянга буюу 6.4 хувиар өсжээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын
Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын тоо өмнөх оноос 47.9 мянга буюу 9.1 хувиар өссөн байна.
Өмнөх онтой харьцуулахад
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын
2019 онд улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.2 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 32.6 хувь нь Европоос, 4.3 хувь нь Америк тивээс, 1.9 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын 32.7 хувийг БНХАУ-ын иргэд, 23.0 хувийг ОХУ-ын иргэд, 16.2 хувийг БНСУ-ын иргэд, 4.0 хувийг Япон Улсын иргэд, 3.1 хувийг АНУ-ын иргэд, 2.6 хувийг Казахстан Улсын иргэд, 18.4 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.
Манай улсын 2.4 (давхардсан тоогоор) сая иргэн 2019 онд гадаадад зорчсоноос 2 сая нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оноос 34.2 мянгаар, 449.0 мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оноос 11.5 мянгаар буурчээ.
Гадаадад зорчсон Монгол иргэдийн 1.5 сая нь эрэгтэйчүүд, 928.7 мянга нь эмэгтэйчүүд, 133.9 мянга нь хүүхэд байна. Тэдний,
Сэтгэгдэл ( 0 )