Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Харин гэм буруугүй нь тогтоогдсон долоон шүүгчийн эрхийг өнгөрсөн долоо хоногт сэргээсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараах зүйлийг тодрууллаа.
-Ямарваа нэг том хэрэг шүүх, прокурорын шатанд чимээгүй болж байна. Ялангуяа авлига, албан тушаалтантай холбоотой хэргүүд замхарч байна гэхэд болно. Энэ нь хууль, эрх зүйн орчиндоо байна уу, тухайн хуулийг хэрэгжүүлэх байгууллагадаа байна уу?
-Би шүүхийн асуудлыг олон жил ярьж байна. Ном журмаараа ажиллаж чадахгүй, нөлөөлөлд автаж байна. Том хэргүүдийг шийддэггүй, гацаадаг. Би байж болох бүх аргаар шүүхийн асуудалд хандаж байна. Миний байр суурь бол хэвээрээ байгаа, өөрчлөгдөөгүй.
Түүнээс хуулийн нөхцөл нь бүрдчихсэн. Би бүгдийг нь бүрдүүлээд өгчихсөн. Гагцхүү ажиллаж байгаа хүмүүс нь л болохгүй байна.
Тухайлбал, Ерөнхийлөгч томилж, хэрэг маргааныг зөв шийдвэрлэж байгаа эсэхийг гүйцэтгэдэг Улсын Дээд шүүхэд Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад хамааралгүй хүмүүс ажилладаг. Шүүх болохгүй байна гэж би 2003 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид захидал бичиж байсан. Ерөөсөө болж өгөхгүй байна.
-"Салхитын мөнгөний орд"-той холбогдуулан нэр бүхий шүүгч нарыг шалгаж байна. Гэхдээ саяхан долоогийнх нь эрхийг сэргээлээ шүү дээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-"Салхитын мөнгөний орд"-той холбоотой нэр дурдагдсан шүүгч нараас тодорхой шүүгч нарыг хэрэг нь шүүхэд шилжсэн. Харин долоон шүүгчийн түдгэлзүүлсэн эрхийг нь сэргээсэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Ер нь, Үндсэн хуулийн үндсэн зарчмаараа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа гэж гурван төрлийн ажил байдаг.
Гүйцэтгэх ажил гэдэг нь тагнах. Хэрэг бүртгэх, мөрдөх гэдэг нь байцааж, ажиллагаа явуулна гэсэн үг. Энэ асуудалд хяналт тавьдаг цорын ганц байгууллага бий. Энэ бол прокурор.
Прокурорыг УИХ-аар санал хурааж, Ерөнхийлөгч томилдог. Төвлөрсөн удирдлагатай. Шүүх хүртэлх шатанд хяналт тавьдаг үндсэн байгууллага нь юм. Тэгээд шүүхэд очихоороо асуудлыг шийддэг газар нь гурван шатны шүүх. Ийм л тогтолцоо Монголд бий. Энэ яригдаж, удаад байгаа асуудал бол цэвэр үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний удирдлагатай нь шууд холбоотой.
-Жишээ нь?
-Миний маш их ярьдаг ярганы хэргээс эхлүүлээд. Жишээ нь, тэр асуудал мөрдөгдөж, доод давхарт хорьж байх үед прокурор нь очоод хаалгыг нь шагайхад бүх зүйл ойлгомжтой байх байсан. Өөрсдөө зохион байгуулсан. ийм л зүйл байна.
-"Салхитын мөнгөний орд"-той холбоотой хэргийг гол холбогдогчдын зарим нь хил даваад явчихлаа шүү дээ?
-Мөрддөг байгууллагууд нь хорих саналаа өгдөг. Шүүх нь хорьж өгөхгүй болохоор хил гараад л явчихна биз дээ. Ажиллагаа нь явж л байгаа. Наад шүүхийн асуудлаар хатуу үг хэлсэн хүн надаас өөр байхгүй байх шүү.
Сэтгэгдэл ( 23 )
Шүүхийн хараат байдалтай Нямдорж.Нямбаатар 2 л тэмцдэг шүүгчдийн авилгад идэгдэж нүдний булай болсныг Анх Нямбаатар гэдэг нөхөр гаргаж тавьсан шүү
Ээн улиг домог болсон хөгшин өвгөн одоо зайлаасай.
Өнгөрсөн хойно орилоод яахав дээ танай салбар та муу байна гэсэн үг
энэ үнэн. Нямдоржийн зөв байсан гэдгийг ялзарсан шүүгч нар зайлж авлигач хулгайч нар шоронд орсон цагт мэднэ.Эс бол Нямдоржийг үхсэн хойно нь мэднэ.
Dalii durved nymdorj shuuh tsagdaa prokuror bi tanihgui medehgui geseer btal nymdorjoo chi gaviya baychuud shorond orohgui borchuud huuhed shorond ordog gaviya hiisen hun
Барьж хорихгүй болохоор залилангийн хэрэг хийсэн хүмүүс хэл гаран явж бна одоо яахуу гэхээр орж ирэхийн үлээ гээд хээв нэг сюярих юмаа энэ хуулийг энэ дээр сууж байгаа нөхөд өөрсдөдөө зориулж гаргасан өөр бусад залилан хийдэг хүмүүсд ашигтай байгаа юмаа гэхдээ цагдаад их учир байнаа яаядаа байж
эр хүн яг үнэнийг товч бөгөөд тодорхой хэлжээ цагдааг давруулж чадваргүй боловсон хүчин шаардлага багатай албадаар дүүргэсэн хүн бол мэнгэт дотоодын дайсан...
Манай оронд байдаг цор ганц шударга бөгөөд бүгдийг мэддэг хүн. Энэ хүний амнаас бид гэх үг унахгүй. Нэртэйгээр нь Францын 14-р Луй хаан шиг төр гэдэг чинь би л байгаа юм гээд хэлчих л дээ. Тэгээд үнэхээр мундаг хариуцлага хүлээдэг хүн юмуу гэхээр үгүй. Нөгөө Ждүгийн асуудлаар хатуу байр суурь баримтална гэж хэлээд засгийн газрыг авч үлдэж байсан чинь яасан бэ, Нямка? Хүү чинь эцгийнхээ нэрээр Эрдэнэтэд шахаа хийснээ хүлээн зөвшөөрч ярилцлага өгсөн. Гэрч, хариуцагчид нь улайчихаад байхад хэрэг нь шийдэгдэхгүй бол хаана аа асуудалтай гэсэн үг вэ, Нямка? Энийг чи л мэдэж байгаа даа.
За...Нямдоржоо...мөрдөгч нараараа ажлыг нь олигтой хийлгэ. Наад хүмүүс чинь ажлаа хийж чадахгүй, мэдлэг, ур чадвар нь муу байгаагаас шүүхээс хэрэг буцаад байгаа. Чам шиг нохой үүнийг маш сайн мэдэж байгаа. Өөрөө ажлаа сайн хийчихээд бусдыг муул....бусад руу буруугаа тохоод ингээд л тархи угаагаад яваад байх уу...
М онголын хууль шүүхийн байгууллагыгдампууруулж шүүгччид цагдаа нарыг давруулсан хүн бол энэ МЭНГЭТ
shuuh bvvr dampuuraad eruul saruul hvn baihguiee... bvvr vndeseer n solihgui bol ene shuuh bvtehguiee; jenko diilehgui baina shde. huuli zuin said n argaa barj baina shdee.... nymdorj jenkog haraagad nemergui. eniih hurelsuh l erunhiilugch bolood hiij chadnaaa
Ismail taij hudlaa yriad l.Ene uvguniig dahij songovdoo,manaihaan
Ismail taij hudlaa yriad l.Ene uvguniig dahij songovdoo,manaihaan
Ismail taij hudlaa yriad l.Ene uvguniig dahij songovdoo,manaihaan
Ismail taij hudlaa yriad l.Ene uvguniig dahij songovdoo,manaihaan
Зортгиин хэрэгт үхэж хатаад зохиомол бичлэг хиисэн гээ биз дээ Шүүхэд нөлөөлөхөө боль
Зортгиин хэрэгт үхэж хатаад зохиомол бичлэг хиисэн гээ биз дээ Шүүхэд нөлөөлөхөө боль
Нямдорж шиг 30 шүүгч ажиллавал монгьлын бузар буоай арилж монгол орон хөгжих замд орно
Нямдорж шиг 30 шүүгч ажиллавал монгьлын бузар буоай арилж монгол орон хөгжих замд орно
Нямдорж оо чи битгий хуц
Нямдорж оо чи битгий хуц
ЗӨВ ШҮҮ ДЭЭ ДЭМЖИЖ БАЙНА ЭНЭ ХҮН МОНГОЛЫН ТӨРИМЙГ ОЛОН ХУЛГАЙЧ НАРААС ХАМГААЛЖ ЯВАА ХҮН.М.ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ ХХБ НЫ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН ХУЛГАЙГ ЭНЭ ХҮН Л ИЛРҮҮЛЖ МОНГОЛ ТӨРД АВЧИРСАН НЬ МАРГАШГҮЙ БОДИТ ҮНЭН. ЧИМГЭЭ,СОДНОМДОРЖ НАРЫН ГҮТГЭГДСЭН ХЭРЭГ БҮГДИЙГ Л ЭНЭ ХҮН ИЛРҮҮЛЖ БОДИТ БАЙДАЛД НЬ АВЧИРСАН КОМЕТ БИЧИГЧДЫН УУРЫГ ХҮРГЭЭД БАЙГАА БАЙХАА. ХУЛГАЙ ЛУЙВРЫГ НЬ ИЛРҮҮЛЭХХЭР БАЙЖ ЯДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ
За хуц.