“Д.Батлут гэх хүн Орхон аймгийн Засаг дарга болсныхоо дараа автомашинаа сольсон. Үүнийг эсэргүүцэж би жагсаал хийж байсан. Энэ хүн авто машин авахын тулд ёс зүйгүй үйлдэл гаргасан. Мөн Д.Батлут гэдэг хүний шоу цэнгээн зохион байгуулах, түүндээ төсвийн мөнгийг зарцуулах асуудал хэмжээ хязгаараа алдсан. Би тухай бүрт нь шаардлага тавьдаг байсан.
Д.Батлут төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас хоморголон халдаг. Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж амьдардаг. Хууль бусаар газар олголтын асуудлыг асар их хэмжээгээр хийсэн. Наадмын талбайгаас газар өгч, Солонгосын хөрөнгө оруулалттай барилгын ажил эхлүүлсэн. Би сүүлийн 2016 оноос хойш хууль зөрчсөн байж болзошгүй мэдээллүүдийг АТГ-д шалгуулж байгаа. Үүний төлөө намайг хүн хутгалсан гэмт хэрэгт гүтгэсэн гэж хардаж байна. Намайг өнгөрөгч оны тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө гэмт хэрэг хийсэн гэсэн. Мөн “Шударга ёс ярьсан Э.Баярхүү чинь хүн хутгалсан байна” гэсэн мэдээллийг Эрдэнэтийн бүх сайтаар тараасан” хэмээн Орхон аймгийн иргэн Э.Баярхүү өнөөдөр /2020.01.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр мөн “Өнгөрөгч оны тавдугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэх гэмт хэрэгтэй холбогдуулан Д.Батлут надтай дөрвөн удаа уулзсан. Уулзалтаараа намайг “Сураггүй алга бол. Фэйсбүүкт битгий юм бич, хүнтэй битгий ярь, нийгэмд бүү харагд” гэсэн шаардлага тавьсан. Мөн Д.Батлут намайг 2019.12.28-ны 20:00 цагийн орчимд туслахаараа дамжуулан дуудуулж “Чи өөрийнхөө амьдрал, ирээдүйгээр тоглосон үйлдэл хийж байна. Чиний хэргийн талаарх мэдээлэл надад ирж байгаа. Чи прокурорыг уурлуулсан байна. Ингээд байвал чамайг шоронд явуулна шүү” гэсэн.
Улсын хэмжээнд МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил нурж унаж байна. Гэтэл Д.Батлут гэх хүн Орхон аймагт шударга бусын хонгил ухаад байж байна. Өөрийнх нь эсрэг дуугарсан, алдааг нь хэлдэг, үзэл санаа нийлдэггүй хүмүүсийг тэр хонгилдоо хийдэг. Үүнийг холбогдох хууль хяналтынхан анхааралдаа авахыг хүсье” гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Д.Батлут гэдэг хүн Засаг даргын ажлаа хийсээр байгаа ийм үед би түүний нөлөөлөл хүрэхгүй газарт шалгуулахад бэлэн байна. Шударга явахад төлөөс нь эцэг, эх, үр хүүхдийн нулимс байдаг юм байна. Тиймээс Залуустаа битгий шантраарай гэж хэлмээр байна. Намаар дамжиж төрд орж ирсэн хүмүүст онцгой анхаараад өгөөч гэж хүсье” гэв.
Сэтгэгдэл ( 3 )
Газар газраас шаарлагдсан гэнэ үү БИТГИЙ ХУЦ.ХОЛ ОЧИЖ ХУЦ.ТЭНЭГЭЭ.
man nam diildxuu
Зуйтэй, тэр тэнэг Хар юмтай бол нэгийгээ узэж, нэхий дээлээ уральцах хэрэгтэй, Эрдэнэт бол хийх ажил байхгуй, 2 хон сумын оронцогтой, газар газраас шаарлагдсан юмнууд цугларсан аймаг биш Сум байвал таарах газар, Батлут гэгч чинь Увсын юм гэлуу, тэр муу Хазгай хэлтийг зайлуулаач