СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үл таних этгээд 13 настай хүүгийн утсыг залилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших суух иргэн Б-гийн гэрт хулгайч нэвтрэн орж эд зүйлсийг нь хулгайлсан хэрэг гарчээ. Энэхүү хэрэг өчигдөр /2020.01.16/ гарсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй О, Б нар бүлэглэн үйлдсэн болохыг нь тогтоожээ. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Баянгол дүүргийг наймдугаар хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эрэгтэй Ө-гийн гар утсыг үл таних хүн утсаар яриад өгье хэмээн хэлээд залилсан хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрийн гэр орон сууцаа аль болох эзэнгүй үлдээхгүй байж хаалга цонхныхоо бэхэлгээг сайжруулж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн нөгөөтэйгүүр эцэг эхчүүд хүүхдээ хаана юу хийж яваа, ямар хүнтэй нөхөрлөж явж байгаад нь байнгын хараа хяналтаа тавих шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн эцэг эхчүүд бага насын хүүхдүүддээ аль болох үнэтэй гар утас хэрэглүүлэхгүй байж тэдний аюулгүй байдалд анхаарал хандуулах, мөн ийм төрлийн гэмт хэрэгт өртөж болзошгүй талаар хүүхдэдээ мэдээлэл өгөх ийм зүйлтэй учирсан тохиолдолд 102 тусгай дугаарт залгах, ойролцоо байгаа насанд хүрсэн хүнээс тусламж авах талаар зөвлөх шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top