Дуурийн театр хоёрдугаар сарын бүх үзвэрээ цуцаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ хоёрдугаар сарын бүх тоглолтоо цуцалсан талаараа дөнгөж сая /2020.01.16/ мэдэгдлээ. 

МЭДЭГДЭЛ

УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ. УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2020 оны хоёрдугаар сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Хэрэв та манай театрын хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой. Манай театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас хэвийн явагдах болно. Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа.

УДБЭТ-ын захиргаа, Уран сайхны зөвлөл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эмээ(64.119.16.157) 2020 оны 01 сарын 17

бас нураах нь уу?

0  |  0
Top