Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүст “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт зохион байгуулав.
Мөн үеэр шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан иргэдийг согтуурсан болон мансуурсан эсэхэд хяналт тавьж гэнэтийн байдлаар шалгахад ямар нэг зөрчил илрээгүй байна.
Сургалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нэгдүгээр багийн засаг дарга Б.Чулуун-Эрдэнэ “Хандлага, хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ. Уг сургалтанд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн нийт 22 хүн оролцсон байна.
Эх сурвалж: Сайхан сум дахь сум дундын прокурорын газар
Сэтгэгдэл ( 0 )