Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17


Казахстаны дуучин Димаш Кудайбергены шинэ уран бүтээл болох "BATTLE OF MEMORIES" дуу олон нийтэд цацагдлаа. Түүний шинэ уран бүтээл Хятад киноны OST болж цацагдсан даруй 500 лайк аваад байна. 

Димаш Кудайбергенов 2019 онд дэлхийн авьяастан шалгаруулах "The World's Best" шоунд оролцож байгаад финалын шатны өмнө шоуг орхисон төдийгүй үзүүлбэрийнхээ дараа шүүгчдэд хандан, “Хүүхдүүдтэй өрсөлдмөөргүй байна” гэж хэлсэн нь шуугиан тарьсан юм. 

Мөн тэрээр хэдхэн хоногийн өмнө Instagram хуудсандаа Өмнөд Солонгосын алдарт хөгжимчин, продюсер Сон Кван Сиктэй авахуулсан зургаа тавьж, түүнтэй хамтран ажиллах болсноо мэдэгдсэн нь нэлээд шуугиан тариад байсан билээ.
 

Димаш Кудайбергены шинэ бүтээл
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.58) 2020 оны 01 сарын 18

bie ee toocon huuheduu tom zantai daruu bish ih zantai huuhed bn daa

0  |  0
Top