Зам тээврийн ослын улмаас ДОЛООН хүүхэд хүнд гэмтжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд /2020.01.18-19/ нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 444 дуудлага бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 15:20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг нисэх буудлын баруун талд шороон замд “Тоёота приус” маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас баржээ. Түүнчлэн эдгээр өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд хүнд гэмтсэний тав нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.  

Иймд, эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө нэг хором  тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top