Энэ өдөр түүхэнд: Кристиан Диор эмэгтэй хүнийг бүтээсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 21

Өнөөдөр /2020.01.21/ ХХ зууны агуу загвар зохион бүтээгч Кристиан Диорын мэндэлсний 115 жилийн ой тохиож байна.

New Look-ийг бүтээгч Диор болон түүний онгодыг оруулагч бүсгүйчүүд гэрэл зургийн галерейд ийнхүү буужээ.
 

Кристиан Диор уран зураг худалдах ажил хийж байгаад 1930-аад оны эдийн засгийн хямралаар галерейгаа хаахаас өөр аргагүй болжээ. Ингээд нэгэн найзынхаа зөвлөснөөр хувцасны загвар зурах ажилд шилжлээ. Энэ салбарт тун их амжилт олсон тул дэлхийн хоёрдугаар дайны дараа өөрийн брэндийн загварын Ордон байгуулсан юм.
 


“Dior”-ийн загвар өмсөгч Жин Доуэйг  1950-иад оны анхны супер модель гэж нэрлэдэг байв.
 


1947 онд Диор New Look гэж юу болохыг загвараараа харуулсан. Эмэгтэй хүний нарийхан бүсэлхийг тодотгосон цоо шинэ загвар байлаа.
 


Диор хүлээн авалтын даашинзыг богино хормойтой, трапец хэлбэртэй болгон өөрчилсөн.
 


“Dior”-ийн моделиуд бүгд үнэхээр эмэгтэйлэг, үзэсгэлэнтэй сайхан байсан.
 


1942 онд Диор үнэртэй усны лаборатори байгуулсан. “Үнэртэй ус бол эмэгтэй хүний хувьд хувцасны нэгэн хэсэг юм” гэж тэр хэлж байлаа.
 


“Dior”-ийн ханцуй, захгүй, богино даашинз  тэр үеийн сонгодог бүтээл болсон юм.
 


Диор загвараа танилцуулахдаа том танхим биш ордон, эртний цамхаг ашигласан анхны загвар зохион бүтээгч.
 


Түүнээр Европын язгууртнууд, Холливудын одод хүртэл үйлчлүүлдэг байлаа.
 


Диорын “New Look” моделийг бусад загвар зохион бүтээгчид дуурайж эхэлсэн ч жинхэнэ урлагийн мэдрэмжтэй хүмүүс Диор дээр л очдог байлаа.
 


1957 онд Кристиан Диор “Time” сэтгүүлийн нүүрэнд заларлаа. Харин хэдхэн долоо хоногийн дараа Италид зуурдаар нас барсан юм. Үхлийн шалтгаан одоо ч тодорхойгүй.
 


Диорын дэлхийн загварын ертөнцөд үзүүлсэн нөлөөг хэмжиж баршгүй. Одоо ч залуу загвар зохион бүтээгчид түүнээс суралцсаар байдаг.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(202.9.46.200) 2020 оны 01 сарын 21

goy bish bur gaihaltai

1  |  0
F(66.181.180.24) 2020 оны 01 сарын 21

Dior goy brand shuu nice

1  |  0
Top