Сүүлийн жилүүдэд залуусын сонирхон хичээллэх болсон салса, бачата бүжгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-19-ний өдрүүдэд Сингапур улсад болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Монгол Улсаас бүжигчин Г.Гүнбадрах, С.Хонгорзул нар оролцож, бачата бүжгийн мэргэжлийн бүжигчдийн хосын төрөлд хоёрдугаар байр эзэлж, цом хүртсэн байна. Мөн тус фестивальд анх удаа Монгол бүжигчид Кизомба бүжгийн workshop орсон байна.
Бүжигчин Г.Гүнбадрахын хувьд олон жил тус бүжгээр хичээллэж байгаа нэгэн. Үүний хажуугаар бүжиг сонирхогч залууст зориулсан өдөрлөг, сургалт зохион байгуулдаг тэрбээр "Энэ бол Монголчуудын хувьд зөвхөн эхлэл гэдгийг хэлмээр байна. Нэн түрүүнд багш дасгалжуулагч нартаа чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Бид хоёр цаашдаа улам бүр хичээх болно" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.
FB; https://www.facebook.com/Gunbadrah/posts/2829810367108736
Сэтгэгдэл ( 0 )