Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан “Сонгууль болохоор туйлгүй айхтар намчирхал үүсдэг. Сүүлдээ гэрээ цэнхэр, улаанаар будах дээрээ тулж байна. Худаг дээр нэг намынх нь малыг услахгүй гэсэн хаяг тавьсан байна. Монгол түмнийг талцуулдаг, хагаралдуулдаг зүйлийг үргэлжлүүлэх хууль гэж үзэж байна. Малчин Чимэдийн үгийг сонсмоор байна. Цаг үеэ мэдрээч. Өргөн олны 80 хувь нь нам сонгохгүй гэчихсэн байгаа. Тэгэхээр энэ хуулиа буцаагаад зөвлөлдөх санал асуулгыг сар шинийнхээ өмнө зохион байгуулах санал гаргаж байна. БЗД-ээс цорын ганц бие даагч гарч ирсэн тойрог. Энэ тойрогт 36 залууг бие даагчаар бэлдээд бүх бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн. Хоёр нам ярьж байгаад бүгдийг нь хассан. Ингэснээр дөрвөн жил ямар ч удирдлагагүй байна” хэмээв.
Үүнд хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хамгийн их хэлэлцүүлэг явуулсан хууль бол энэ хууль. Бид сонгуулиудыг гурван тусдаа хуулиар зохицуулъя гээд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Орон нутгийн сонгуулийн тухай хууль нь хугацаатай. Бараг 350 орчим санал ирсэн. Улс төрийн намуудтай хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хамгийн гол нь энэ хуулийн амин сүнс нь хөдөөгийн улс төржилтийг багасгах. Суман дээр байгаа бензин клонк, хүнсний дэлгүүр нам намаараа талцдаг нь үнэн. Тиймээс орон нутгийн сонгуулийг улс төржилт багатай байх зохицуулалт хийх шаардлагатай гэж энэ хуулийг өргөн барьсан. БЗД-ийн хувьд нөхөн сонгуулийг үүрэгжүүлсэн заалт байгаагүй. Цаашдаа орон нутгийн сонгууль дахин болон нөхөн сонгууль болох тохиолдолд хугацаатай, үүрэгжүүлж өгсөн” хэмээн тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
Та минь одоо хаширсан биз дээ.Дуугаа дуул?
Энэ Энхамгалан гэгч олигтой хууль санаачлагч бишээ. Үнэхээр хөдөө орон нутагт талцал арай хэтэрлээ. Худал ч хүнд дайн болоход ойрхон байна.