Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн татварын маргаан АРБИТРЫН ШҮҮХЭД очиж магадгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 23

Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-аас гаргасан тогтоолын хүрээнд Засгийн газрын байгуулсан комисс өчигдөр /2020.01.23/ анхны хуралдаанаа хийжээ.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, төсөлтэй холбогдох бусад гэрээнүүдийг УИХ-ын 40, 57 дугаар тогтоолууд болон Монгол Улсын хууль тогтоомжуудад нийцүүлэн, сайжруулах хэлэлцээг төслийн менежментийн эрхийг барьж буй “Рио Тинто”-той Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. 

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолын дагуу Засгийн газарт комисс томилсон. Өчигдөр комиссын анхны хурал боллоо. Бүх саналыг нэгтгэж, дэд Ажлын хэсгийг байгуулсан. Энэ бол хугацаа орох асуудал. Алийг нь нэг, алийг нь хоёр дахь ажил гэж үзэх вэ гэдгээ ярилцсан. Мэдээж хэд, хэдэн асуудал яригдаж таарна. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгаа асуудлыг яаж дотоодын эргэлтэд оруулах вэ гэдэг зүйлд бэлдэж байна. Татварын маргааны асуудал байна. Үүнийг Монгол Улсын хуулийн дагуу яаж шийдэх үү гэдэг дээр Ажлын хэсэг ажиллаж байна. Шаардлагатай гэж үзвэл Арбитрын шүүхэд хандаж болзошгүй. Дубайн гэрээтэй холбоотой асуудал үүссэн. Шүүх дээр явж байгаа нөхцөл байдлыг нь дүгнэж ярилцлаа” хэмээн ярилаа.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.72.167) 2020 оны 01 сарын 23

За за Монгол Киргиз шиг болох юм байна Киргизууд АНУ гэж нэг хэмэг давхиад цэргийн баазыг нь журтэл байгуулсан Дараа нь тэднийг хоогоод барууны хоронго оруулагчдыг гаргаж эхэлсэн Одоо Хятадын мэдэлд буржн ороод хятадын кибер хяналтын тогтолцоог нэвтруулэх гэж байна Монголд бас гэсэн байхаа АНУ киргизийн иргэдэд виз хязгаартай огохоортболсон Тэгэжтбайгаад хориг тавих биз МАН д баярлалаа гэх байх даа

1  |  0
Top