Дундговьчууд “Салхитын мөнгөний орд”-оос хувь эзэмших хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Засгийн газрын шийдвэрээр “Салхитын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулж, тэтгэвэр тэглэхэд зарцуулахаар болсон юм.
Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн байр суурийг сонирхлоо.
Тэрбээр “Аймгийн Засаг даргын хувьд би байнга ярьдаг. Анх “Салхитын мөнгөний орд”-ыг төр мэдэлдээ авч, лицензийг нь хурааж авах үеэс л Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын даргад хандаж байсан. Энэхүү ордын баялгийн өгөөжийг хүртэж, нутгийн иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, хувь эзэмших хүсэлтэй байгаагаа хэлж, уламжилсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн жижиг Тавантолгой шиг хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх хүсэлтийг бүх шатанд тавьсан. Одоогийн нөхцөл байдлаас харахад “Салхитын мөнгөний орд”-ын үр ашгийг тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулахаар болж байна. Гэхдээ үүнээс илүү үр өгөөжөө өгсөн шийдвэр байх ёстой гэж бодож байна" гэв.
Сэтгэгдэл ( 0 )