Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн талаар өнөөдөр /2020.01.23/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэ талаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Т.Чимгээгийн биеийн байдал нь хэвийн, хуулийн хүрээнд ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ уулзаж, харилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Өлсгөлөн зарлах тухай мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )