Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын асуудлыг шийдэхгүй байгаагаас мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байна

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Гэвч өнөөг хүртэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас дараах зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал гурван ч удаа хойшиллоо. Уг нь, прокурорын байгууллагаас оруулж ирсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх ёстой байсан. Эрх баригчид хууль зөрчиж байгаа үйлдлийг хэрхэн харж байна вэ?

-УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон парламент хууль зөрчсөн үгүйг би тодорхойлохгүй. Би тодорхойлдог хүн нь биш. Тиймээс үүнийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон УИХ-аас асуух нь зөв байх гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын талаар?

-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл гэдэг бол тухайн хэрэг дээр шалгаж байгаа нөхцөл байдлыг тогтооход саад учирдаг. Энэ үндэслэлээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өгсөн. Энэ асуудал шийдэгдэхгүй хойшлогдож, хүлээгдэнэ гэдэг бол тэр хэмжээгээрээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч байна гэсэн үг юм.

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Бусад асуудлаар хариулт өгөх боломжгүй.

-Ингэхэд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болж ялаас чөлөөлөгдсөн хэргүүдийг сэргээн шалгахаар болсон. Энэ асуудал юу болсон бэ?

-Судалж байна.

-Авлига, албан тушаалын 13 хэргийг сэргээн шалгахаа мэдэгдсэн шүү дээ. Яг ямар, ямар хэргийг сэргээн шалгах юм бэ?

-Судалгаа хийж үзэж байна. Удахгүй мэдээлэл өгөх болно.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.136) 2025 оны 03 сарын 13

Асуусан бүхэнд тодорхой хариулах шаардлагагүй. Сенсаци хөөсөн сэтгүүлчид яаж ч мушгин гуйвуулж, хэрүүлийн алим шидэх осолтой. Харин энэ асуудлаар өөрсдөө мэдээлэл хийх нь чухал

1  |  0
Zochin(192.82.71.40) 2025 оны 03 сарын 13

Ene hun mash ih daramtan dor ajillaj bga Bas l Er zorigiig ni daramtalsaar bgaad l daarna daa zailuul

1  |  0
Зочин(103.212.117.24) 2025 оны 03 сарын 13

Хууль цаазны итгэмжилт зөвлөх бөгөөд УЕП гэдэг албан тугаалтан хүний амнаас хууль зөрчиж байна уу үгүй юу гэдгийг тодорхойлдог хүн нь би биш гэдэг үг гарах нь хэр зохимжтой юм бол

2  |  0
хун(49.104.22.64) 2025 оны 03 сарын 13

МАН бугдээрэй МАК,MCS-тэй хамааралтай болчоод ацан шалаанд бгаа!ялангуяа Нямка тэргуутэй хогшин ноход!!!

2  |  0
bold(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

ok

1  |  0
Зочин(203.91.115.55) 2025 оны 03 сарын 13

Улам сайн ажиллаарай. Дэмжиж байгаа шүү

4  |  0
Zochin(192.82.67.76) 2025 оны 03 сарын 13

Zov ene huniig demjij bga. Monch ih ajil huleej bna da

3  |  0
иргэн(66.181.183.103) 2025 оны 03 сарын 13

хэн ч Nомтойбаярт халдаж зүрхэлдэггүй байсан.жаргалсайхан прокурор эр зориг гаргаж чадлаа.ард түмэн дэмжиж байна.нямдорж сайд мэт нь нямтайшираас айгаад өвдөг нь чичирч байгаа байх.шударга ёс мантугай.

4  |  0
Зочин(203.91.119.42) 2025 оны 03 сарын 13

Оюунхоролыг яллагдагчаар татагдсан эсхийг хэлхэд чинь одоо юуных нь боломжтой боломжгүй юм байхав дээ арай дэндүү юм, ямар хэрэг доторхи юмыг нь харьяа үзье гэсэн биш

2  |  0
харамсалтай(192.82.72.183) 2025 оны 03 сарын 13

ман ЫН ХӨГШЧҮҮЛД ИХ УЧИР БАЙНА. бүгд МӨНГӨНИЙ СОНИРХОЛТОЙ БОЛЖЭЭ. яагаад ШУУД ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ДЭЭ

2  |  0
ТУЯА(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

НОМТОО БҮРЭН ЭРХЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД ЭР ХҮН ШИГ ШАЛГУУЛЧИХ!!!!!!\n

2  |  0
Irgen(103.9.90.98) 2025 оны 03 сарын 13

Ene Nomtoibayr gej yamar owoo sdaa we. ene hund Yer ni Mongol Ulsiin huuli yagaad uilchildeggui yum be, Ih hural ene hunii karmaand arai ch oroogui biz dee, Huuliin baiguullagiin tolgoi hun ni bid nar shalgamaar baina geed bhad teriig ni shiidehgui yumaa, Arai ch dee\n

2  |  0
жорж(64.119.16.78) 2025 оны 03 сарын 13

Turiin tusheed n n huulia bileluulehgui bolohoor ene huuliin baiguullaguud chin yaj shudraga esiig togtooh yum be. Tsagdaa prokuroriin ajiliig bitgii gatsaagaad baiiI

1  |  0
Zochin(202.126.88.49) 2025 оны 03 сарын 13

Yurunhii prokurortoo amjilt husye! Tanii ajil uil hergiig demjij itgej huleej baina

2  |  0
Zochin(66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

Shalgaj bgaa asuudlaa niited delgeed bwal hiigdeh ajillagaa n tuurulduj udaashrana shvv dee.. Hiisen ajlaa hiij duusgachihaad daraa n tailagnaj helsen deer.. Demjij bgaa shvv..

2  |  0
зочин(59.153.87.173) 2025 оны 03 сарын 13

БАРЬЦАА,ШАНТААЖИНД ОРООД Л ХӨДӨЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙХ ДАА ӨӨР ЮУ Л БАЙВ ГЭЖ

2  |  0
зочин(59.153.87.173) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ НӨХӨР ЮМ ХИЙХГҮЙ ХҮН БАЙНА ГҮЙХ НОХОЙД БААХ НОХОЙ СААД ГЭЖ ҮГ БАЙДАГ ДАА

1  |  0
Close menu