Э.Сумъяа нар маргааш АЛТЫН ТӨЛӨӨ барилдана 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов.

Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн, “Poland Open”, Оросын цомын аварга ОУХМ Х.Болортуяа нар шигшээд шалгараад байна. Тэд маргааш /2020.01.25/ алтан медалийн төлөө барилдах юм.

Тэгвэл 57 кг-д ОУХМ А.Батцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Нямдорж, 79 кг-д Д.Батзул, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ ОУХМ Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул нар дагаж барилдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top