Жүдогийн УАШТ Орхон аймагт болж байна

2020 оны 01 сарын 25

Жүдо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2020.01.25/ Орхон аймагт эхэллээ.Тус тэмцээнд амжилттай оролцсон жүдочид “Токио-2020” олимпын дэвжээнд өрсөлдөх эрхээ баталгаажуулах бөгөөд жүдочдын ур чадвар, чансаа, бэлтгэлийг шалгах том сорилт болох юм.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг буюу хөнгөн жингийн барилдаан болох бөгөөд маргааш хүнд жингийн барилдаанууд болж, тэмцээн өндөрлөнө.

Дашрамд сонирхуулахад өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын иргэн болсон Саид Моллаи энэ жилийн Улсын аваргад өрсөлдөхгүй. Тэрээр Германд бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх сард болох Гранприд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Ирэх хоёрдугаар сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 21 хүний бүрэлдэхүүнтэй манай шилдэг жүдочид оролцоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top