Н.Дашболдцэцэг "Монголын Мистер 2020" тэмцээнээс алтан медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 25

Монголын бодибилдинг фитнессийн холбоог үүсгэн байгуулсаны 30 жилийн ойн нэрэмжит 29 дахь удаагийн "Монголын Мистер 2020" тэмцээн өчигдөр, өнөөдөр /2020.01.24, 25/ "Corporate Convention Center"-т болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Эрхэт Монгол" группийн тамирчин, "Голден Жим Өмнөговь" фитнес клубийн багш Н.Дашболдцэцэг оролцож, Bikini model -160 ангилалд тэргүүн байр эзэллээ.

Тэрбээр энэ тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ ““Монголын Мистер 2020” улсын аварга шалгаруулах маш хүндтэй тэмцээндээ амжилттай оролцож, тэргүүн байр эзэллээ. Багш дасгалжуулагч болон дэмжиж тусалсан аав ээж, ах эгч, найзууд, надад итгэдэг, дэмждэг та нартаа маш их баярлаж талархаж байна” гэлээ.

Тэрбээр өнгөрсөн онд манай улсад анх удаа зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнесийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээнд амжилттай оролцож, Bikini model 155  ангилалд алтан медаль хүртэж байжээ.

"Монголын Мистер 2020" тэмцээнд 62 байгууллагын 300 гаруй тамирчид бэлтгэл, ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.182.85) 2020 оны 01 сарын 26

teneg ailgui huuhen.

0  |  0
Mr.Cheng(202.179.24.78) 2020 оны 01 сарын 26

wow,very nice sister

0  |  0
Бат-Ирээдүй(43.228.131.114) 2020 оны 01 сарын 25

Баяр хүргэе ээ. Шилдэг юмаа. Шилдэг юм. Улам их амжи лт гаргахын төлөө хичээгээрэй.

0  |  0
Top