Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын гэм бурууг шүүх л тогтооно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх нь мөрдөх байгууллагуудын үйл ажиллагаанд саад учруулж байна гэлээ.

Тэрбээр “Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах,  цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж байгаа" гээд Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрх нь түдгэлзэгдэхгүй байх нь ямар асуудал үүсгэх талаар хэлэхдээ “Мөрдөх байгууллагуудад саад учирж байна. Нотлох баримт үгүйсгэгдэх,  зарим нэг шалгах ажиллагаанууд устаж үгүй болох ийм сөрөг талтай” гэв.

Сануулахад, өчигдөр /2020.01.27/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг хэлэлцсэн. Улмаар Н.Номтойбаяр гишүүний асуудлыг дахин бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.14) 2020 оны 01 сарын 29

МАН бол монголын хавдрын голомт мөн юмаа.Түүнийг авч хаях эмчтхэрэгтэй байна даа.Тэр идээ бээрийг зад татах юмсан.Шүүхэд эрхийг нь өгөхгүйнээ.яЭнэ номтойбаяр угаасаа хэн болох нь олон нийтэд маш тодорхой болсон шүү дээ.Маш олон хэрэг өдүүлсэн аймшигт этгээд.Түүнийг хайцайлж байгаа хууль зүйн сайдаасаа эхлээд эд нар хэн болох нв тодорхой байна.

0  |  0
зочин(66.181.161.100) 2020 оны 01 сарын 28

Нэртэйгээр нь УИХ прокурорын үүрэг гүйцэтгэдэг болмоор юм дөө Прокурорын үг авахгүй юм бол????\n

0  |  0
Зочин(202.9.40.101) 2020 оны 01 сарын 28

Улс төрийн захиалгаар уу

0  |  0
Top