Б.Дэлгэрсайхан: Банкнаас гарсан хүмүүс ББСБ байгуулаад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2020.01.29/-ийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Иргэд банкны хүүнд дарлуулж байгаа нь үнэн. Зээлээ төлөхөөр хүүг нь урьдчилаад авчхаж байна. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу. Монгол банк эдийн засгийг тэлэх тал дээр ямар агра хэмжээ авах вэ. 2012-2016 онд эдийн засаг сайн тэлсэн. Үүний үр дүнг бүгд хүртсэн шүү дээ. Энэ ажлыг үргэлжлүүлж болдоггүй юм уу. Их хэмжээний хадгаламжтай хүмүүсийг банкны хувьцаа эзэмшигч болгох тал дээр анхаарч болохгүй юу. Ингэвэл нэг хүний банк гэдэг нэрнээс ангижирч болно. Монгол жижигхэн. Банкнаас гарсан хүмүүс банк бус санхүүгийн байгууллага байгуулаад байна. Монголбанкнаас улбаалсан банк бус санхүүгийн байгууллагын сүлжээ үүсчихлээ. Энэ бүлгийг анхаарахгүй бол УИХ-аас ажлын хэсэг гаргаж болно” хэмээн асуув.

Үүнд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг “Чанаргүй зээл найман хувьтай байгаа. 2018 оны эцэстэй харьцуулахад чанаргүй зээлийн үзүүлэлт буурсан. Иргэдийн үндсэн зээлийн хүүтэй холбоотой асуудал нь тухайн хүнд ачаалал үүсгэхгүй болон ойлгомжтой байх ёстой. Анх авсан зээлийн эхний өдрийн хүүг тооцоод хүү нь буураад явдаг. Монголбанк 2016 оны эцсээр эдийн засаг хасах руу орчихсон хүнд үед бодлогын хүүгээр дамжуулж асуудлыг зохицуулж ирсэн. Өнөөдрийн байдлаар бодлогын хүүг 11 хувь болгон бууруулаад эдийн засгийг тэлэх бодлого барьж байна. Зээлийн хүүг бууруулах стратеги батлагдсан. Хэрэгжилтийн хүрээнд чанаргүй зээлүүдийн эргэн төлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Монгол Улс хуримтлал багатай. Мөнгөний төвлөрлийг бууруулахаар жижиг банкуудыг хүндрэлд орохгүй байх үүднээс хязгаарлалт хийж ажиллаж байна. Монголбанк долоо хоногт хоёр удаа захиалга авдаг. Бид сүүлийн хоёр долоо хоногт харилцагчдын захиалгаар ам.долларыг банкуудаар дамжуулж өгсөн. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд хэлж мэдэхгүй байна” хэмээн хариуллаа.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.24.167) 2020 оны 01 сарын 29

чамаас бусад нь баяжиж болохгүй юм уу чиний хууль батлана гэж юу байхав дээ цагдаагифйг ажлаа хийгээч дээ

1  |  0
зочин(202.21.125.35) 2020 оны 01 сарын 29

Яагаад болохгүй гэж чам шиг эх орныхоо хөрс шороог зарж баяжиж байгаа биш. Чи бол эх орноо зарж идэж байгаа хахаж цадахаа мэдэхээ байсан бирд шүү дээ. Өөрийгөө хичээ МАНгар пиз минь

1  |  0
зочин(203.91.119.42) 2020 оны 01 сарын 30

Банк нь хүү нэрээр луйвардаад байхад чинь яаж чанартай зээл гарах вэ дээ мангаруудаа зохист харьцаагаа хиймээр юм даа наадах чинь явсаар эдийн засгийн аюулын нэг сөрөг юм болно шүү

2  |  0
Top