Татварын ерөнхий газраас мэдээлэл хийж байна. Монголын татварын алба 2019 онд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн татварын орлого оруулжээ. Үүнээс 1 их наяд 88.3 тэрбум төгрөг буюу 24 хувийг НӨАТ-аар бүрдүүлжээ.
2016 онд НӨАТ-аар татварын байгууллага 558 тэрбум тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд 1 их наяд 88.3 тэрбум болж өссөнийг тодотголоо.
НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлсэн эхний жил 499 650 хүнд 35.1 тэрбум төгрөг буцаан олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг буцаан олгожээ.
Сугалааны урамшууллын тухайд 2016 онд 6.9 тэрбум төгрөг олгож байсан бол 2019 онд 312 865 иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
Одоо 910 мянган хүн 146 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авна. Үүнээс 996 гаруй иргэний НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг, бүртгүүлсэн баримтуудыг хянаж байгаа. Нэг өдрийн дотор шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн үнийн дүн бүхий 16 баримтыг системд бүртгүүлсэн. Үүрэн телефоны оператор компанийн 8 мянган баримтыг нэг өдөрт бүртгүүлсэн зэрэг жишээнүүд байна. Эдгээрийг хянаж шалгах ёстой гэлээ.
Татварын ерөнхий газар НӨАТ-ын буцаан олголтын тайлан мэдээллийг хуульд заасан хугацааны дагуу энэ долоо хоногт Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам хянах хугацаатай гэлээ.
ТЕГ-ын мэдээлэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )