Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг 2018 оноос эхлэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаж эхэлсэн байдаг. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Энэхүү хэргийг шүүх хурал өнгөрсөн хугацаанд гурван ч удаа хойшилсон бөгөөд нэгдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдаан эхэлсэн юм. Улмаар дээрх хэргийг маш нууцын зэрэглэлд хаалттай хэлэлцэж байгаа ба уг хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргалаа.
Тэгвэл Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Шүүх гэж ялзарсан доройтсон нөхдүүдийг бүгдийг нь солихгүй бол энэ цааш явахгүй маш ойлгомжтой хэрэг гэсэн
Шүүх гэж ялзарсан доройтсон нөхдүүдийг бүгдийг нь солихгүй бол энэ цааш явахгүй маш ойлгомжтой хэрэг гэсэн
МОНГОЛын авлигад идэгдсэн шүүгч нар АВЛИГАЧДЫГ шууд хамгаалдаг болсон