Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.01.30/ Төрийн ордонд хуралдлаа.
Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргаж, иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа.
Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын 2-ны хүртэлх хориглосон шийдвэрийг мөрдөх нь зүйтэй гэсэн Ерөнхий сайдаас чиглэлийг дэмжлээ.
Монгол Улс Цагаан сарын шинийн нэгний өдөрт зориулсан барилдааныг анх 1963 оны туулай жилээс зохион байгуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн шалтгаанаар барилдааныг цуцалж байгаагүй юм.
Дэлхийн хэмжээнд өнөөдрийн /2020.01.30/ байдлаар коронавирусын 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 170 хүрчээ.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. Мөн Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан байдалтай байна.
Сэтгэгдэл ( 6 )
Mongoor hudlaa barilddag ner nuuree barsan jujigchidiig uzsenees huuhdiin barildaan unen uzuushtei
Hor nairuulj hudlaa barildaj humuusiig huurch baidag bohiig barilduulsan ch yalaa baisan ch yalaa.
Наадмаараа уулзая
Монгол хүн амны билигээрэй гэдэг шиг хов жив хэрүүл хийгээд байсан сэргээшний бордооны хэдэн бөхчүүд ингэх гээд байж.
demjij baina
Халдвар авсан хүмүүс юм уу.