БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутныг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ.
Тэгвэл хэсэг хугацаанд хүлээлгэсний эцэст БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгджээ.
Монголын талаас МИАТ компанийн тусгай үүргийн онгоцыг маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд БНХАУ руу нисгэж, оюутнуудыг авчирна.
БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүх нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгч байгааг тодотгожээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм.
Гадаад харилцааны яам дээрх 31 оюутныг шилжүүлэн авах асуудалд анхаарал хандуулж ажилласан ба “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа билээ.
Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгана. Энэ үүргийг Эрүүл мэндийн яам хүлээж ажиллана.
Сэтгэгдэл ( 12 )
Хужаатай самуурсан этгээд тэндээ дуусаасай даа. Эрлийз хурлийзаар улсаа бузарласнаас тонилсон нь дээр.
Сайн байна.Бид өмгөөлөн хамгаалах төртэй улсын иргэд шүү дээ.
Ашгуй дээ,Засгийн газар маань бас овоо штээ,2011 онд Японд цунами болоход,бас гамшгийн бусад байгаа иргэдээ унэ телбергуй авч ирж байсан,миний дуу тэр нислэгээр эх орондоо ирж байсан юмаа.Боломж боломжоороо л байцгааяаа хэндээ ч гомдож бухимдах билээ,ямар хуний телеед амьдарч байгаа биш
эх орондоо ирсэн хойно сайн хяналтвнд байлгах бизээ мэдэж бгаа байлгүй дээ монглчуудаас минь гадуур холуур тойрох бхаа бид чинь дархлаа сайтай улс цэвэр хүнстэй тэр муухайг няц дарах бх бидний биес нуусан\nюм бхгүй бхаа
Ашгүй дээ, хүний үр ялгаа юу байхав, тэнд хорионд байснаас энд тусгаарлагдсан нь дээр биз ээ, яагаал 31 гэснээ 32 болоод бна, нэг хятад нэмэгдэх вий кх кх
Удаан л байна даа
Эрээнд буулгачих тэндээ сайн хянуулахад 20 хоногоос авъя 31 баян тарган айлын хүүхдээс болж тахал авчирлаа даа 3 сая хүн баларлаа шүү
Ашгуй дэ. Сайн шалгаж эмчилж тусгаарлаж байж гэр орон луу нь явуулаарай. Сар тусгаарлаж байж мэдэгдэнэ биз дэ
Сайн шалгаж шинжилж оруулаарай тусгай хамгаалалтанд 1 сар байлга.14 хоногиин дотор илэрдэг гэсэн биздээ.биднии монгол цөөхөн шүү.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Аштай юу
OK!
hotoos zaiduu tusgaarlaj shinjilgee avah heregteishdee uur uls ornuud hotoos zaiduu bairshuulj shinjilgee avaad baigaa bizdee hotoos zaitai emneleg beldeechee hervee ihseed irvel yaah gej bgaan