Дэлхийн шилдэг спортын зурагт багтсан Ч.Ганбатын бүтээлийг толилууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны /AIPS/-ноос зохион байгуулдаг "AIPS AWARDS" ёслолын ажиллагаа хоёрдугаар сарын 3-нд болох билээ.

"AIPS AWARDS" спортын гэрэл зургийн шилдгүүдийг алтан агшин Photo action, цуврал буюу Portfolio гэсэн хоёр төрөлд тодруулна.

Дэлхийн 125 орны 1794 бүтээл шилдэг гэрэл зургийн төлөө өрсөлдөж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, гэрэл зурагчин Ч.Ганбатын уурга шүүрч буй адуучны зураг шилдэг гуравт тунаж үлдсэн юм.

Тэгвэл AIPS өнөөдөр сүүлийн даваанд тунаж үлдсэн гэрэл зургуудыг албан ёсоор дэлхий нийтэд толилууллаа

Гэрэл зурагчин Ч.Ганбатын Төв аймгийн сумын наадмаас "олзолсон" Before the catch (Шүүрлээ) бүтээл Хуан Арболеда (Колумб, AFP) хөлгүй тэшүүрчний онцлох агшинг буулгасан "You set the limits" (Чиний тогтоосон хязгаар), Жүан Ү (БНХАУ, Синьхуа) хүнд цохилтод орсон тамирчны нүүрний хувирлыг тусгасан "Chinese boxer Xu Can" (Хятадын боксчин Шюй Цань) гэсэн зургуудтай өрсөлдөж байна. 

Шагнал гардуулах ёслол Унгар улсын нийслэл Будапешт хотноо “Corinthia” зочид буудалд болно. Ёслолын ажиллагаанд “AIPS Sport Media Awards”-ын төрөл бүрд шалгарсан шилдэг гурван бүтээлийн эзэд урилгаар оролцохба энэ үдэш эдгээр гурван бүтээлийг 1, 2, 3 байр эзлүүлэн, нэрлэнэ.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны "AIPS AWARDS" ёслол нийт 11С төрөлд спортын уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулах билээ. 

Дэлгэрэнгүйг www.aipsmedia.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top