Монгол Улсын Засгийн газраас “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон билээ.
Иймд Үндсэн хуулийн Цэц 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдах байсан дунд суудлын хуралдаанаа хойшлуулж, товыг нь жич зарлахаар тогтсон байна. Тус хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон байв.
Сэтгэгдэл ( 1 )
Хуцдаг хогнууд вэ. Өгзөг базахад ЗГ-ын тогтоол битгий хэл хууль зөрчөөд байгаа биз дээ