Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьжээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Нийслэлийн Прокурорын Газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авахуулахаар ирүүлсэн прокурорын саналтай хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр гарахыг түүнд холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkk(66.181.161.32) 2020 оны 02 сарын 03

Баярлалаа

0  |  0
(202.179.27.224) 2020 оны 02 сарын 03

1 jil suugaal jinhene mongol er bolood garah bizdee

0  |  0
Тэнгэрлэг эрсийн уда(66.181.161.67) 2020 оны 02 сарын 03

Энүүгээр зогсохгүй ЖДҮ 60 тэрбумынхан бас байгаа гэдгийг ард түмэн мартаж болшгүй. МАНыг сонгуулийн аргаар зайлуулах ёстой шүү. Бүр татан буугдах ёстой нам................................

0  |  0
зочин(203.91.115.38) 2020 оны 02 сарын 03

номт баяр, номтой баяр гээд 2 регистр, Е паспорттай гээд мөн ч их яригдав даа 2 уулан дээр нь тавьсан байгаа даа эсвэл нэгээр нь гараад явчихаа наадах чинь мэдэх байгаа

2  |  0
Dada(202.9.46.131) 2020 оны 02 сарын 03

Ene bandi shorond jinhene onig shaana shangaa hurteh ch duhuj bn da

0  |  0
Top