Флорида мужийн Майами-Гарденст “Hard Rock Stadium” цэнгэлдэхэд болсон америк хөлбөмбөгийн Супер Боул тэмцээний нээлт дэлхий даяар шуугиан тарилаа. Гол баатрууд супер одууд болох Шакира, Жэй Ло нар байв.
Цомын төлөө энэ жил "Канзас-Сити Чифс" (Kansas City Chiefs), "Сан-Франциско" (San Francisco 49ers) багууд өрсөлдөж, Канзасын баг 31-20 харьцаатай ялалт байгуулсан. Тэд 50 жилийн дараа түрүүлж байгаа нь энэ. Ингээд спортын үйл явдлаас гадна Супер Боул дэлхий дахины анхаарлыг юугаар татсаныг сонирхуулъя.
Деми Ловато Төрийн дуулал дууллаа
Өнгөрсөн жил энэхүү нэр хүндтэй үүргийг Глэдис Найт гүйцэтгэсэн бол энэ удаад цэнгэлдэх Деми Ловатог даган дуулсан. Түүнийг Супер Боул тэмцээний түүхэнд хамгийн сайн дууллаа гэж үзэгчид дүгнэсэн билээ.
Коби Брайантын дурсгал
АНУ-ын спортын хамгийн том арга хэмжээ Коби Брайантын дурсгалыг хүндэтгэсэн нь мэдээж. Тоглолтын өмнө "Канзас-Сити Чифс", "Сан-Франциско" багийн тоглогчид, стадионд ирсэн мянга мянган үзэгч алдарт сагсан бөмбөгчийг хүндэтгэн, дурсан санасан билээ. Энэ үед дэлгэцээр нисэдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн бүх хүний зураг, нэр гарч байлаа.
Жей Ло, Шакира
Тоглолтын завсарлагаар Женнифер Лопес, Шакира хоёр үзэгчдийг байлдан дагууллаа. Эхлээд тайзан дээр гарч ирсэн Шакира She Wolf, Empire, Whenever, Wherever гэсэн хит дуугаа толилуулж, Hips Don't Lie-гээр дуусгасны дараа Жей Ло гарч ирсэн.
Жей Ло Jenny From the Block, Ain't It Funny, Waiting for Tonigh, Mi Gente, On the Floor, Let's Get Loud зэрэг дуугаа дуулж байхад нь түүний 11 настай охин Эмма гарч ирэн, хамт дуулсан нь бас нэгэн гэнэтийн бэлэг байлаа. Дараа нь Шакира дахин гарч ирж, алдарт Waka Waka-гаа дуулсан.
Хоёр одын тоглолт үнэхээр гол чимэг болж чадсан юм.
Тоглолт
Супер Боулын 54 дэх тоглолтод "Канзас-Сити Чифс" 31-20 ялж, хоёр дахь удаагаа цомын эзэн боллоо. Тус багийн Патрик Махоумс шилдэг тоглогчоор шалгарсан.
Сэтгэгдэл ( 3 )
super
гоё л байна шүү дээ
Хоёр хиспаник юм яахнав дээ.