НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг 48 ЦАГ саатуулаад суллажээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулж, өчигдөр /2020.02.04/ сулласан байна.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг өчигдөр сулласан. Түүнийг хуулийн дагуу 48 цаг саатуулж, тайлбар авсан" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top