АТГ-аас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулж, өчигдөр /2020.02.04/ сулласан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2020.02.05/ түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дахин саатууллаа.
Учир нь, шүүхээс Ц.Уртнасанг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байна. Тиймээс дөнгөж сая /21.15 цаг/ НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж, хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 6 )
Hezee ch muu yum hiih hun bish e harin ch ih yum hiisende
xeden togrog awaal tag bolno biz awilgaltai temtsex gazarig shalagdag gazar bdim u
Uul ni nuruutai l hun dee
Орууллаа гаргалаа дахиад орууллаа гаргалаа ингээл дуусаа. Сайхан тоглохымдөө
тэтгэвэрт гарах нас уртссан мөн ажилласан жил 6, 7 жил болгоход энэ нөхрийн оролцоог шалгаж ард иргэдэд мэдээлэрэй .\n
goy goy