Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2020.02.05/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио, цээрийн хяналтын газрын дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан билээ.
Тэгвэл яг одоо Улсын Дээд шүүхийн танхимд тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Тэднийг АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж, авлига авсан болохыг нь баримтаар тогтоосон байдаг. Тодруулбал, гэмт хэргийн явцад Н.Баярсайхан, Э.Аззаяа нар нь 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702.000.000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон ба Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж авсан юм.
Гэсэн ч тэдэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны тавдугаар сард хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Сэтгэгдэл ( 0 )