Нийтийн байранд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 2 дугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр /2020.02.05/ 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна. 

НОБГ-аас галын талаар тодруулахад "Яг одоо гал унтраах хоёр ангийн гурван бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Галын дуудлагыг 21.50 цагт хүлээж авсан. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчэнлин хийдийн чанх урд байх хоёр давхар барилгад гал гарсан. Нэг давхартаа нийтийн байр, хоёр давхартаа оффисын зориулалтаар ашигладаг барилга. Хүний амь нас эрсдээгүй. Одоогоор галыг унтраахаар ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(211.36.147.180) 2020 оны 02 сарын 05

Нүгэл нь нүдээрээ гарж байгааг харж байна уу ламд итгэхээр ээж, аавдаа мөргөж шүтэж явцгаа

0  |  0
Top