АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны эзэмшлийн "Ачит Ихт" ХХК-тай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ.
Тэгвэл зарим хэвлэлээр эл хэрэгт холбоотой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны эхнэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхиж, оргон зугтаасан гэх мэдээллийг түгээгээд байгаа юм.
Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодруулахад "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст “Ачит-Ихт” ХХК-тай холбоотой хэрэг шалгагдаж байгаа бөгөөд хэргийн оролцогч нар оргон зайлсан асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. П.Цагааны эхнэр уг хэргийн яллагдагч биш" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
tomchuudyg shalgalj chadaxgyi aumxai tor
Songuuli dohood negnii muulaad doromjlood gutgeed.nogoo humuus ni itgeed dagaj namiraad
Баярлаалаа та бүхэнд