Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар өнөөдөр /2020.02.07/ мэдээлэл хийлээ.
Ингэхдээ 2020 нэгдүгээр сарын байдлаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албанаас илрүүлж, шийдвэрлэсэн зөрчлийн талаар мэдээлсэн юм. 2020 оны нэгдүгээр сард Гаалийн ерөнхий газраас 79 зөрчил илрүүлэн шийдвэрлэжээ. Үүний тав нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил байжээ.
Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “Зөрчлийн дийлэнх нь гаалийн татвар төлөхөөс зайлсхийх, бараа эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх болон гаалийн хяналтын бүсийн дэглэм, хууль зөрчсөн үйлдлүүд байсан. Эдгээр зөрчлийг шалгаж, 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 75.8 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн. Зөрчлийн улмаас Улсын орлого болж хураагдсан бараа эд зүйлсийн үнэ 19 сая төгрөг болсон.
Гаргасан зөрчлөөс дурдвал, 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн И “Буянт-Ухаа” хилийн боомтоор БНСУ-аас зорчин ирэх үедээ тус улсын мөнгөн тэмдэгт болох 56 сая воныг гаалийн байгууллагад мэдэгдэлгүй хууль бусаар нэвтрүүлсэн зөрчил илэрсэн.
2020 онд Гаалийн ерөнхий газраас хар тамхи, мансууруулах бодис, бэлэн мөнгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрчимжүүлсэн хяналтыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор хилийн томоохон боомтууд болон хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх эрсдэл өндөртэй олон улсын агаарын тээврийг боомтууд, өмнөд хөрштэй хил залгадаг боомтуудад шууд болон зайнаас хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх хүчин чадалтай орчин үеийн 16 нэр төрлийн багаж төхөөрөмж суурилуулж эхэлсэн” гэв.
Манай сэтгүүлч түүнээс дараах асуудлыг тодрууллаа.
-Өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэдэн зөрчил илэрсэн бэ?
-2018 оны байдлаар мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, хар тамхины улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдэл гарсныг таслан зогсоон. 2019 онд 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг илрүүлж, зогсоосон. Үүнд холбогдох 4.5 кг мансууруулах бодисыг түр хурааж хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн. Он гарсаар хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Хяналт шалгалтын ажиллагаа эрчимжүүлсэн хэлбэрээр үргэлжилж байна.
-Хураагдаж байгаа хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ямар байдлаар нуун дарагдуулж оруулж ирж байна вэ?
-Нуун дарагдуулах талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярих нь зохимжгүй гэж бодож байна. Сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Гэхдээ жишээ дурдвал, мөс гэх бодисыг дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд нуун хүүхэдтэйгээ хамт оруулж ирэхийг завдсан. Мөн бусдын хаяг, хувийн мэдээллийн ашиглаж, шуудан илгээмжээр явуулсан тохиолдол гарсан. Тиймээс иргэд хувийн мэдээллээ нууцлах, гадаадад зорчихдоо ачаа тээш болон хувийн эд зүйлсээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
-Гаалийн байгууллагаас хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрлийг хэдэн хувь илрүүлж байна гэж харж байна вэ?
-Судалгаагаар Цагдаагийн байгууллага сүүлийн гурван жилийн хугацаанд улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан нийт 47 удаагийн үйлдлийг шалгаж, шүүхийн байгууллагад шилжүүлсэн байдаг. Харин гаалийн байгууллага 31 удаагийн үйлдлийг илрүүлсэн. Үүнээс хувь тооцож үзвэл 70 орчим хувийн илрүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Muusain novshnuud ajlaa sain hiildee ta nar yu ch hiidgui shde ter baitugai orj ireed mongol jiveed bgn bishuu. Gaaliihan avilgal avhaa l boddog muusain hund bugstei novshnuud
hatuu shiitgeereiideee..ed nar erni ajil hiij b.auu
Ene saihan shaadag gar bainaa. Gaali har tamhi bitgii ym ilruulj chadahgui shdee