"Шилэн барилга"-ыг ӨНӨӨДӨР ХУДАЛДАНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас Нийслэлийн Засаг захиргааны IV байр буюу бидний хэлж заншсанаар “Шилэн барилга”-ыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар болсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү барилгыг худалдах дуудлага худалдаа өнөөдөр /2020.02.10/ Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Иргэний танхимд болно.

“Шилэн барилга”-ын дуудлага худалдааны анхны үнэ нь 24 тэрбум 100 сая төгрөгөөс эхэлнэ. Чингэлтэй дүүргийн IV хороо, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрлах “Шилэн барилга” нь 1997 онд ашиглалтад орсон бөгөөд тус барилга нь 14 давхар ба нийт 10461.5 метр квадрат талбайтай ажээ.

“Шилэн барилга”-д Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “Улаанбаатар Смарт Карт” ХХК, Улаанбаатар банк зэрэг төр болон хувийн хэвшлийн олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top