Оскар 2020 | Рене Зеллвегер Шилдэг эмэгтэй гол дүрийн эзэн болов

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

“Оскар 2020”-ийн Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр Рене Зеллвегер тодорлоо. Түүнд алтан баримлыг гардуулах үүргийг 2019 оны Оскарын Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин Рами Малек хүлээв.

Рене алдарт жүжигчин, дуучин Жуди Гарландын тухай өгүүлэх “Жуди” киноны гол дүрээрээ “Оскар”-ын эзэн боллоо.

50 настай Рене Зеллвегер Шилдэг эмэгтэй гол дүр төрөлд жүжигчин Скарлетт Йоханссон, Сирша Ронан, Синтия Эриво, Шарлиз Терон нартай өрсөлдсөн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top