Цай Вэньруй: Бидэнд халдварт өвчнийг ялах итгэл, чадвар бий

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн Монголын ард түмэнд зориулсан нийтлэлийг хүргэж байна

Цай Вэньруй миний бие өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд Монголын сайхан оронд Элчин сайдаар ажиллахаар Улаанбаатар хотод ирсэн. Монгол Улсад ирсний дараах эхний ажлын өдөр, би Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг өргөн барьсан. БНХАУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайдын хувьд би хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэмдэглэлт ойн баярыг амжилттай зохион байгуулж, Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хурдацтай хөгжиж буй чухал цаг үед үүрэг ажлаа хүлээн авсан минь нэр төрийн хэрэг бөгөөд өндөр хариуцлагыг мэдэрч байна. Би Монгол хэл судлалаар сурсан Монгол Улстай холбоотой ажил эрхлээд 30 гаруй жил болсон. Энэ хугацаанд Монгол Улсад 5 удаа томилогдсон. Хамгийн сүүлд Замын-Үүдэд Ерөнхий консулаар томилогдон ажилласан.

Монгол Улсад байх хугацаандаа би Монголын нилээд олон аймагт очиж салбар бүрийн Монголын найз нөхөдтэй ажлын таатай харилцаа, нөхөрлөлийг тогтоосон. Эдгээр жилүүдэд Монголын нийгэм, эдийн засгийн зогсолтгүй урагшлах хөгжил дэвшил мөн Хятад, Монгол хоёр улсын тасралтгүй шат ахих харилцааны хөгжил, хоёр улсын ард түмний тасралтгүй бэхжих найрсаг харилцааг өөрийн биеэр харсан. Эдгээр ахиц дэвшил миний хоёр орны харилцааг улам хөгжүүлэх зориг, хоёр улсын ард түмний сайхан амьдралын төлөөх хүсэл, үүргийг минь шулуутгаж хүч өгсөн юм. Шинэ эхлэлээс би  БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нийт дипломатчидын хамт үргэлжлүүлэн хичээнгүйлэн ажиллаж, идэвхтэй урагшилж, хоёр орны уламжлалт найрамдлаа сайтар залгамжлуулж, хөгжүүлж, харилцааны хөгжлөө тасралтгүй шинэ шатанд гаргахаар түлхэц өгөх болно.

Энэ удаа намайг Монгол Улсад ирж ажлаа хүлээж авах үетэй давхцаж Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа гарлаа. Хөрш орны хувьд олон Монголын найз нөхөд, иргэд энэ хэрэгт анхаарал их хандуулж байгаа. Иймээс би та бүхэнд холбогдох байдлаас танилцуулъя.

Хятадын Засгийн газар, ард түмэн одоо халдварт өвчинтэй тэмцэхээр бүх хүчээ дайчилж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх арга хэмжээ хэрэгжүүлж буй ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг хийснээр улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Эдгээрээс маш олон арга хэмжээ “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн шаардлага болон ДЭМБ-ын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Тухайлбал вирусийн эсрэг вакцин гаргаж авах судалгааг эхлүүлсэн бөгөөд шинэ тусгаарлах эмнэлгийн барилгын ажил хэднийнэ дуусаж эмнэлэг ашиглалтад ороод байна. Халдвар авсан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу 2% байна. Энэ магадлал Эбола, H1N1 вирус,  Амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS, Ойрх Дорнодын амьсгалын замын хам шинж буюу MERS зэрэг халдварт өвчнүүдтэй харилцуулахад харьцангуй бага аж. Одоогоор эдгэрсэн тохиолдол нас барсан тохиолдлоос, батлагдсан тохиолдол сэжигтэй тохиолдлоос илт их болж эхэлсэн. Нөхцөл байдал өөрчлөгдөж сайнаар эргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бид өвчний тархалттай тэмцэхээр итгэлээ бэхжүүлэх, хамтдаа бэрхшээлийг давах, шинжлэх ухаанд үндэслэж урьдчилан сэргийлэх, оновчтой бодлого хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг баримталж байна. Бид вирусийн тархалтын эсрэг цаг хугацаатай уралдаж байна.

Хятад улсад Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн удирдлага, том асуудлыг социалист тогтолцооны төвлөрсөн хүчээр шийддэг байдал, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн салбарын өндөр хөгжил, бүх ард түмний эв нэгдэл, олон түмний эр зоригоор урагшилдаг оюун санаа зэрэг давуу тал бий. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар мөн нөөц бололцоо ч байгаа. Энэ ганцаардмал дайн огтоос биш. Халдварт өвчинтэй тэмцэх дайнд олон улс бидэнтэй хамт байна.

Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг харуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирлээ. Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусын генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс оронтой цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцаж, талуудын анхаарч буй асуудалд идэвхтэй хариу өгч, олон улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадаас бусад оронд гарсан тархалтын нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Мөн Монгол улсад халдварын тохиолдол илрээгүй байгаад баяртай байна. Энэ бүхэн Хятадын тал өвчний тархалтыг хянах, дэлхийн ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө маш их хичээл зүтгэл гарган, хамгийн хатуу арга хэмжээ авсныг илтгэж байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Саудын Арабын хаан Салман зэрэг олон орны шилдэг улс төрчид болон олон улсын байгууллагын удирдагчид Хятадын талын өвчинтэй тэмцэж буй аргад бүрэн итгэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ өндрөөр үнэлсэн юм. Олон улс орны засгийн газар, салбар бүрийн төлөөллүүд, олон улсын байгууллагууд Хятад улсад эмгэнэл болон дэмжлэгээ илэрхийлж, тусламжийн гараа сунгаж, эд материалын хандив өргөж, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд чухал хувь нэмэр оруулж байгааг Хятадын тал өндрөөр үнэлж, чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Зарим улс орнууд Хятад иргэдийн талаар хязгаарлах арга хэмжээг авч байна. Шаардлагатай бөгөөд тохиромжтой урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хятадын тал ойлгоно. Гэвч бид хэт дэвэргэсэн хязгаарлах арга хэмжээ авахыг дэмжихгүй. Энэхүү үйл явдлыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ. ДЭМБ Хятадын олон улсын хөдөлгөөн болон худалдаанд хязгаарлалт тавихыг дэмжихгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн. Даярчлалын эрин үед, улс орнууд цочмог халдварт өвчний эсрэг хамтран тэмцэх ёстой. Хөршөө хохироолгүй бодит, шинжлэх ухаанч хандлагаар хүчээ нэгтгэн тэмцэх нь зүйтэй. Хятадын тал улс орнууд ДЭМБ-ын зөвлөмжийг хүтдэтгэн, даган мөрдөж, шаардлагагүй хязгаарлах арга хэмжээгээ зогсоож, улс хоорондын иргэдийн хөдөлгөөний хэвийн байдал болон бүхий л салбарын бодит хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлнэ гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Хятадад халдварт өвчин дэгдсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарт Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн захидал илгээж, Монгол улсын Засгийн газар Хятадын талд 200 мянган ам.доллар хандивлалаа. Мөн Монголын улс төрийн намуудын удирдлагууд, найрсаг харилцаатай байгууллагууд, салбар бүрийн төлөөлөл Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн хандив өргөсөөр байна. Бид үүнд үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид Монгол нөхдийн сайхан сэтгэл, сайн үйлсийг хэзээд санаж явах болно. Хятад, Монгол хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд өндөр хөгжилд хүрсэн, хоёр орны ард түмний гүн гүнзгий найрамдлыг энэ бүхэн харууллаа. Өвчин бол хэсэг хугацааных, найрамдал болон хамтын ажиллагаа урт удаан хугацааных байдаг. Хятадын тал Монголын талтай гар нийлүүлэн хамтран ажиллаж, хүнд цаг үеийг хамтдаа даван туулж, хамтдаа хичээж зүтгэн, Монгол улсад өвчин тархахаас урьдчилан сэргийлж, хоёр орны ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад бэлэн байна. Монголын ард түмэнд сар шинээ энх тайван, амар амгалан, баяр баясгалантай тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bla bla(64.119.21.179) 2020 оны 02 сарын 11

Bugd uhej dald ormoruud hun torolhtnii gutamshig hog shaar

0  |  0
999(75.170.80.158) 2020 оны 02 сарын 11

BLA BLA BLA BLA BLA ALKBLAHDIOXBSCIUVD

0  |  0
Hytad bol aguu oron(46.193.0.25) 2020 оны 02 сарын 11

Mongol oron Hytad shuud hamaaraltai uls. Hytad savalval Mongol shuud adilhan savalna. Barag 90% hamaaraltai shdee. \n\nHurdan edgereesei, hurdan em emchilgeegee gargaasai!

0  |  1
Монгол хүн(202.21.108.195) 2020 оны 02 сарын 11

Өвчнийг ялаад , хүн бүр аз жаргалтай энх тунх 1000 жилээр хөршлөн амьдахыг ерөөе

2  |  0
Зочин(202.179.24.120) 2020 оны 02 сарын 11

Хятадууд бохир заваан, янз бүрийн амьтан, эрхтэн иддэг, хүний мах хүртэл иддэг гэсэн. Ьүүнээс болж байгаа юм. SARS өвчнийг лав өмнөд мужуудад хүүхдийн эхэс иддэгээс болж үүссэн гэж үзэж байсан. Сөнөвөл таарна

1  |  4
Top