Мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр интернет хэрэгслийг мэдээллийн эх сурвалж болгон ашиглах, түүнчлэн олон нийтийн сүлжээ ашиглан өөрийн үзэл бодол, санал сэтгэгдлээ илэрхийлэх болсон нь сайшаалтай.
Гэсэн хэдий ч дээрх мэдээллийн хэрэгслийг ашиглан 2020 оны 02 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд News.mn, Seruuleg.mn, Shuurhai.mn, Fact.mn, Isee.mn, Mydarkhan.mn гэх мэт сайтуудад “Дархан-Уулыг засаглагчид алтны судалтай хүйн холбоотой юу?”, “Баялгийн хараал” гэдэг нь Дархан-Уул аймагт бий болчихов уу”, “С.Насанбат Дарханчуудыг удирдах бүү хэл төлөөлөх ч эрхгүй” зэрэг гарчигтай ор үндэслэлгүй мэдээллийг удаа дараа нийтэлж, нэр хүндэд халдаж гүтгэн, доромжлох явдал хэрээс хэтэрч байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.
2019 оны 6 дугаар сараас хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хууль бусаар алт олборлосон, нэгэнт ухаад ашигласан цэгүүдэд нөхөн сэргээлт нэрээр лиценз гаргахыг оролдсон, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд авлига өгөхөөр бэлдсэн гэх мэт олон нийтийг төөрөгдүүлсэн, улс төрийн зорилготой, захиалгат ташаа мэдээллийг цацаж байгаа нь зориудаар нэр төрд халдсан, гутаан доромжилсон зохисгүй үйлдэл юм.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2019 онд Хонгор, Шарын гол суманд бичил уурхайн нэг ч нөхөрлөлтэй шинээр гэрээ байгуулаагүй.
2019 оны байдлаар Шарын гол суманд 2018 онд байгуулсан хүчин төгөлдөр гэрээтэй 3 нөхөрлөл хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсан.
БОАЖЯ, ЦЕГ, МХЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн мэргэжлийн байгууллагууд 3 чиглэлд байнгын хяналтын пост ажиллуулж, дамжин өнгөрч буй техник хэрэгслүүдэд хяналт тавин хөдөлгөөнийг хязгаарлаж ажилласнаар 2019 онд аймгийн хэмжээнд ойн сан, гол усны ай сав газарт ямар нэгэн ашигт малтмал хууль бусаар олборлосон болон бусад хууль зөрчсөн үйлдэл гараагүй.
Миний бие Дархан-Уул аймгийн МАН-ын даргаар ажиллах хугацаандаа 2012, 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд намаа удирдан оролцож ялалт байгуулсан. Улмаар МАН-ын дүрэмд заасны дагуу намын дотоод сонгуульд өрсөлдөж аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэн Монгол Улсын Ерөнхий сайд батламжилснаар аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг 2 дахь бүрэн эрхийн хугацаанд хашиж байна.
Энэ хугацаанд төрийн албан хаагчидтайгаа хамтран Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын Үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа билээ.
Миний бие хэн нэгэн улстөрч, хэн нэгэн УИХ-ын гишүүний захиа даалгавраар ажиллан, тэдний гар хөл, дохио зангаа болох, хууль бус үүрэг даалгавар биелүүлсэн, хуйвалдсан зэрэг ямар нэгэн зохисгүй үйлдэл хийж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Энэ асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудаар шалгуулсаар ирсэн, одоо ч дахин шалгуулахад бэлэн байна.
Аймгийн ИТХ-ын шийдвэр, холбогдох мэдээ мэдээллийг тухай бүрд нь нийтэд мэдээлж байсан бөгөөд дээрх худал мэдээ, мэдээллийг тогтмол нийтэд түгээж буй нэр бүхий мэдээллийн сайт, иргэнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа болно.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТ
Сэтгэгдэл ( 7 )
Ман дарга хэзээ ч анхан шатны хүмүүстэйгээ уулзаж байгаагүй ямар хүн байдагы нь мэдэхгүй 13- баг дээг нэг ч ирж үзэгдээгүй манай үүр ямар намын үүрийн дарга байдаг юм бүү мэд нэг ч ажил зохиож үзээгүй
muu hujaa jinhen alt uhdag nuxur shuu dee darkhanchuud mash sn anxaar!!!!
Худлаа шаагаад л
Энийг Гантулга янхантай нь хамт зайлуул
олон юм битгий яриа аа. тайлбарлах тусам үнэн чинь илэрээд байна
Nas n boginhon ym shuu dee
hutsdag muu haltar ve