Цэргийн алба хаагчдад ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ шийдвэр гаргав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Засгийн газрын хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрчээ.

Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын
 

  • 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд,
  • 20 хувь нь албан тушаалын орон сууцанд,
  • 4 хувь нь албаны гэрт,
  • 39 хувь нь хувийн хашаанд,
  • 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна

Мөн өдрийн хуралдаанаас ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болсон билээ.

Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Эх сурвалж: Засгийн газар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(66.181.184.17) 2021 оны 04 сарын 30

Зх ний 337 р ангийн байрыг хувьчилахгүй юмуу 1970 онд баригдсан байр ш дээ энийг ямар газар хандах вэ

0  |  0
Сонин(192.82.70.157) 2020 оны 02 сарын 14

Монголд цэрэг хэрэггуй. Хилийн хамгаалалт бхадл болно

0  |  2
Top