Д.Отгонжаргал: Ертөнцийн гоо сайхныг хайр л бүтээдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

"Өнө мөнх эх орон", Хайрлахын жаргал" бие даасан тоглолтуудаа хийж, уран шувуу шиг уянгалаг дуу хоолойгоороо "Ангарагаас ирсэн эмэгтэй", "Хайрын эгшиглэн", "Миний ээж тэмээчин" зэрэг олон уран бүтээлийн эзэн болсон бүсгүйтэй гэгээн хайрын тухай ярилцлаа.  “Voice” хамтлагийн өнгө, хөг болж, урлагийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн түүнийг та бүхэн Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал гэдгийг хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Эмэгтэй хүнд байж болох бие цогцос, намба төрх, авъяас билэг төгс цогцолсон эрхэмсэг бүсгүйн дотоод чанадад хайр ямархан өнгөтэй бол?


-Аливаа уран бүтээлч хүний багадаа юу мөрөөддөг байсан, ямар хүүхэд байсан бэ гэдэг нь их сонирхолтой санагддаг?

-Багадаа их хөдөлгөөнтэй, эршүүд, сурч мэдэхийг эрмэлздэг, давгүй сурлагатай хүүхэд байлаа. Би дуучин болно гэдэг шийдвэртээ итгэлтэйгээр Соёл урлагийн их сургуульд шалгуулж байсан шүү.

-Урлагийн ертөнцөд хөл тавиад дэлхийн ямар театрт дуулна даа гэж мөрөөддөг байсан бэ? Энэхүү мөрөөдлөө биелүүлж чадсан уу?

-Сайхан асуулт байна шүү. Оюутан байхдаа дэлхийн бүхий л том театрыг судалж, очиж үзэхийг мөрөөддөг байлаа. Ихэнхид нь очиж дуурь, балетын тоглолт үзсэн шүү. Том театруудаар дуулаагүй ч дэлхийн олон театраар дуулж, жүжигт тоглож үзсэнээрээ бахархдаг. Мэдээж сэтгэл зүрхэнд минь гайхамшигтай том театрт том дуучинтай хамтарч дуулахыг мөрөөддөг минь хэвээрээ л байгаа.

-Таны мөрөөдөл удахгүй биелэх байх аа. Уран бүтээлээ туурвиад л их олз омогтой яваа шүү дээ?

-Монгол Улсын Филармонид олон жил дуулж байгаад өөрийн хүсэлтээр гарсан. Уран бүтээлч хүнээс хүссэнээ хийх, бүтээх, туурвих орон зай, эрх чөлөө, задгай сэтгэлгээ ханхийж байж часхийсэн бүтээл төрдөг шиг санагддаг. Одоо тэгэхээр олны хэлдгээр чөлөөт уран бүтээлч болчихсон уран бүтээлдээ шамдаад л илүү ихийг, илүү сайхныг хийж бүтээхүйн асан дүрэлзсэн их хүсэл тэмүүллээр дүүрэн байна даа.

-Тэртээ 12 жилийн өмнө "Voice" хамтлаг байгуулагдахад анонсыг нь гэртээ хадаж байлаа. Танай хамтлаг эргэж уран бүтээлээ хамтран хийх үү? Гишүүд нь хаана, юу хийж яваа нь сонин байх?

-"Voice" хамтлаг үндсэндээ уржнан жилээс уран бүтээлээ хамтран хийхээ больсон. Хамтлагийн гишүүн А.Эрдэнэжаргал маань гадаадад ажиллаж, амьдарч байгаа бол хамтлагийн ахлагч С.Баттулга маань Монгол Улсын Филармонийн дарга болсон. Би соло уран бүтээлээ туурвиад л аж төрж байна даа.
 

-Та нэг хэсэг Англи улсад суралцаад ирсэн. Хүний нутгаас хээрийн галуу мэт ямархан эрдмийг өвөртлөн ирэв дээ?

-Хэл усыг нь, соёл урлагийг сурч судалж ирснээс том дипломтой их, дээд сургуульд сураагүй ээ. Тэнд өнгөрүүлсэн он цаг мартагдашгүй, сургамжтай, эх орныхоо үнэ цэнийг ухааруулсан, үндсэрхэг сэрэл мэдрэмжийг асаасан, өөрийгөө улам илүү хөгжүүлэх цагаахан хор шарыг өдөөсөн, урлагийн их сургуульд сурсан юм шиг маш их зүйлийг ойлгуулсан амьдралын минь гэгээлэг сайхан мөчүүд байлаа. Надад итгэж тийм сайхан боломжуудыг нээхэд минь тусалж, явуулсан ар гэрийнхэндээ үргэлж талархдаг.

-Та хоёр жилийн өмнө "Хайр шингээсэн тоорой" дуулалт жүжигт тоглоод ирсэн. Дуулалт жүжгийн онцлог нь юу вэ?

-БНХАУ-ын нэгдүгээр дэсийн дуучин Дэдмаа гэж маш алдартай, чадалтай багш бий. Энэ багшийн захиалгаар эх дэлхийгээ хайрлая, ногоон дэлхийгээ устгаж үгүй болохоос нь өмнө хамгаалъя, ногоон байгууламжаа нэмэгдүүлж тарьж ургуулъя гэсэн санаатай экологийн асуудлыг хөндсөн дуурь тавигдсан. Хөгжмийн зохиолчоор нь манай нэрт хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Н.Жанцанноров багш маань ажиллаж бүх ари, романсын үгийг бичсэн. "Хайр шингээсэн тоорой" дуулалт жүжиг бол Бээжин хотод зуны аагим халуунд гурван сар бэлдэж тоглосон жүжиг маань. Бээжин хотын урлагийн том театрт техник технологийн өндөр дэвшлээр хослуулан бүтээсэн хоёр цаг 40 минутын дуурь юм л даа. Хоёр өдөр энэ дуулалаар амьсгалж, ард түмнийг нь цэнгүүлсэн. Уран бүтээлчид бид ч уйлж, дуулж, баярлан хөөрч өнгөрүүлсэн тэр хором бүхэн минь асар их хөлс хөдөлмөрийн үнэ цэнээр олдсон болохоор дурсамжтай санагддаг. Дуучнаас жүжиглэх, хувирах гээд олон ур чадвар шаарддаг шүү.

-"Хун галуу" дууг дуулах болсон түүх болон цаашид ардын дуунуудаас энэхүү хэлбэрээр дуулах бодол байдаг уу?

-Лондонд сурч байхдаа гэрээ их санаж бэтгэрдэг байлаа. Энэ дуу л элэг сэтгэлийг минь зөөллөдөг байв. Дөрөвхөн мөртөд хүмүүний нэгнээ санан хайрлахуйн, учран золгохын асар их философийг агуулдаг дуу л даа. "Хун юу цаган галуу шувуу нь хө Хулстай нуурандаа шумбан сууна даа Холын ахан дүү нар хүрээд ирэв үү дээ Хонуут өнжүүтээр найрлан сууя даа" гээд л гоё үгтэй Ирүүтээ л энэ дууг ээж, охин хоёртоо зориулж дуулсан нь миний амьдралд асар их өөрчлөлтийг авчирсан. Дуугаа бичүүлчихээд хамгийн эхэнд ээждээ сонсгосон. Ээж минь маань сонсоод уйлаад л байсан. Дахин, дахин сонсоод, уйлаад л. Бие нь хямарчихав уу гээд эмээтэл ээж маань харин “Аавд нь сонсгож байгаа юм аа” гэсэн. Тэгэхэд аав маань намайг үнэхээр сонссон гэдэгт гүнээ итгэсэн сэн. Тэр цагаас хойш үүрд дурсагдах, мөнхөд дуурьсагдах сайн уран бүтээл хийх ёстой шүү гэж өөртөө хэлдэг болсон доо. Үүнээс үүдэж ардын болон бэсрэг уртын дуунуудаас бүрдсэн, мөн зохиогчдын уран бүтээлийн нэгдэл "Хайр минь" шинэхэн цомог удахгүй гарна.

-Хоёулаа хайраас тойрч баахан давхилаа. Аяндаа ивлээд ирэхийг нь хүлээж байлаа. "Хайр минь" цомгоос нь үүдээд чиг, хайрын өдрийг тохиолдуулаад чиг хайрын тухай асуухгүй өнгөрвөл алдас болох биз ээ?

-Хайр бол бие биедээ итгэх маш их хүндлэл, итгэл найдвар бол дурлал нь бие биедээ өгч болох асар их урам зориг, хүсэл тэмүүлэл. Ихэнх дурлал урт насгүй байдаг ч жинхэнэ хайр үүрдийнх агаад агуу их нигүүлсэл, энэрлээр дүүрэн байдаг. Энэ нь насан туршийнх.

-Нууц биш бол үүрдийн хайртайгаа учирсан болов уу?

-Мэдээж хүн бүхэн сайхан хайртай учирч амьдрал зохиохыг мөрөөдөж хүсэлгүй л яах вэ. Гэвч амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэг. Би бол сэтгэл хөөрлөөр биш төлөвлөж шийдвэр гаргадаг хүн. Залуус маань ч амьдралаа төлөвлөж зохицуулж, бодлоготой удирддаг болсон нь сайшаалтай. Албан ёсоор хэлэхэд би найз залуутай. Цаг нь болоход бүх зүйл харуулах байлгүй дээ.
 


-Таныг "Гоолингоо" фитнесс төвд хичээллэж явж бие галбираа хадгалдаг гэж сонссон. Ер нь стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-"Гоолингоо" фитнесс төвтэй миний амьдралын 17 жил холбоотой. Өглөө бүрийг эрч хүчтэй эхлэхэд энэ төв тусалдаг. Эрүүл бие, саруул ухаан, өөдрөг бодлоос л амьдралын эхлэл тавигдана шүү дээ. Эрч хүчтэй, эерэг сэтгэлгээтэй хамт олноосооо амьдралын сайхан бүхнийг мэдэрч, урам зориг авдаг даа. Тэнд ер бусын ертөнц оршиж байдаг болохоор татагдан тэмүүлдэг шүү. Бас гадаад, дотоодоор аялах дуртай. Очиж үзнэ гэсэн газраа очиж байж санаа амардаг муу зуршилтай шүү /инээв/ . Тэндээс нэг гэгээ түүж чадвал уран бүтээлч болсны минь шан.

-Эмэгтэй хүний гоо сайхныг юундаа байна гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн эх хүн болохоороо жинхэнэ гоо сайхныг олдог. Гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр үзэсгэлэн гоо нь бүрддэг. Эмэгтэй хүний дотоод гоо сайхан бол юугаар ч орлуулж үл болох хамгийн тансаг гоо сайхан. Эмэгтэй хүн бол бурхны бүтээсэн төгс бүтээл. Тэрхүү бүтээл хэнтэй амьдарч, хаана өсөж хүмүүжснээсээ шалтгаалж ямар хүн болох нь харагддаг. Сайхан хайран дунд өсөж, сайн ханийн дэргэд тэтгэгдвэл ургаж цэцэглээд л байна шүү дээ. Тэгэхээр ертөнцийн гоо сайхныг хайр өөрөө бүтээдэг юм болов уу даа

-Хамгийн их ухаарал тайтгарал өгдөг дуунаасаа нэрлэнэ үү?

-Дуу бүхэн минь амин шившлэгтэй, увдис шидтэй санагддаг. Хүн бүхний сэтгэлийн өнгөнд зохирон уусаж, тайтгарал, догдлол, гуниг баясал, ухаарал болон шингэдэг биз ээ. Миний л хувьд "Амин үргэлжлэл" дуу минь надад хайрлаж, үнэлж, хүндэлж, үлдээж, өвлөж болох бүхий л боловсролыг өгөх дуу минь гэж боддог. Сайхан аав ээжээс иш үндэстэй, үр хүүхдүүд нь аав ээжийнхээ үргэлжлэл гэсэн утга санааг агуулсан, маш сайхан үгтэй, тансаг аялгуутай мэргэжлийн хэмжээний дуу л даа.

-Таны амьдралын зарчим, философи юу вэ?

-Би амьдралдаа нэг л хатуу зарчим баримталдаг. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж биднийг хар багаас минь хүмүүжүүлсэн энэ үг чих рүү минь ороод зүрхэнд минь гүн бат суучихсан. Бүх зүйл нь бэлэн боловч сэтгэл гутралтай, өөрийгөө азгүйд тооцож, амьдрал нь утгагүй санагдсан нэгэн байхад бүхнийг тэгээс нь эхлээд жаргал, зовлонг нь биеэрээ туулаад аз жаргалын амтыг , амьдрахын сайхныг мэдэрч яваа ч хүмүүс бий. Хөдөлмөрлөнө гэдэг амьдралын хатуу шуурганд нурж унахааргүй цайз хэрмээ л босгож байна гэсэн үг. Мөн эцэг эх, настан буурлуудаа хүндэлж, хайрлах, асарч тэтгэж байх хэрэгтэй. Бид мөнх залуу явахгүй, нэгд мэдэхэд өтөлнө. Тиймээс бидний үр хүүхэд өтгөс буурлаа өргөж тэтгэх ухааныг биднээс л суралцана шүү дээ.

-Эстрадын дуулаачийн ангиас дуурийн дуулаачийн анги руу "урвасан" нь сонгодог урлагийн орон зайд үгүйлэгдээд буй өнгө төрхийг торгон мэдэрсэн шиг санагддаг?

-Би мюзиклд их дуртай. Гадны мюзикл нэлээд дуулсан. Хөгжмийн найруулга нь хүмүүст поп ч юм шиг сонсогддог, тэгсэн хэрнээ симфони оркестртой хольсон поп опера маягаар дуулдаг." Ньюанс", "Voice", "Увертюра" хамтлагуудыг нэрлэж болно. Миний хувьд Монгол дуугаа поп опера хэлбэрт оруулж дуулах хүсэл эрмэлзэлтэй. Энэ урлагийг сонгосноороо Монголынхоо сор болсон уран бүтээлчдийн бүтээлийг эгшиглүүлэх олдошгүй хувь тохиолоо. Агуу их Н.Жанцанноровын “Хүний хайлан”, “Хань минь хайр минь”, “Хайрлан дуулмаар байна”, “Алунгоо”, “Хайр шингэсэн тоорой”, “Тал ээж минь”, “Дорнодын цэнхэр тал", Нэрт соён гэгээрүүлэгч Б.Шаравын "Өнө мөнх эх орон" гээд нэрлэвэл олон дуутай. Хөгжмийн зохиолч хүн энэ бүтээлд ийм хоолой тохирно гэдгээ мэдэрдэг. Хоолой болгон дотроо олон салдаг бөгөөд сапарон хоолой гэхэд уянгын, хүнд, хөнгөн гээд олон янз шүү дээ. “Миний ээж тэмээчин” дуу бол Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн шүлэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж гэж гайхамшигтай, дахин давтагдашгүй хөгжмийн зохиолчийн аялгуу, зуунаас зуун дамжсан бүтээл юм. Дуулсан дуу болгоныг минь тэнгэрт байгаа аав минь сонсоосой гэж залбирч, чин зүрхнээсээ дуулдаг даа.

-Гэгээн хайрын өдөр өнөөдөр тохиож байгаа болохоор хайрттайгаа энэ өдрийг хэрхэн өнгөрүүлэх бодолтой байна даа?

-Үнэтэй цайтай бэлэгтээ биш үнэлж баршгүй итгэл сэтгэл дээр хайр тогтдог учраас цахилан ирж буй цаг хугацаанд цаашид хамтдаа байх уу гэдэг итгэлийг бие биедээ төрүүлэх өдөр юм болов уу гэж боддог. Ер нь хосуудын баяр гэлтгүй өдөр бүр эргэж ирэхгүй цаг хормыг бие биедээ зориулж эмтэлж харамсахааргүй л өнгөрөөх хэрэгтэй гэж хосууддаа захимаар байна

-Ярианыхаа төгсгөлд хайртынхаа ямар зан чанарт татагддаг вэ гэдгийг асуумаар санагдлаа?

-Урлагийн хүмүүсийг их дэврүүн, тайзан дээр байдаг шигээ гял цал амьтан л явдаг гэж ойлгож болохгүй. Би чинь амьдрал дээр их энгийн хүн учраас байгаагаар минь хайрлаж, энгийнээр хүндэлдэгт нь татагддаг юм болов уу даа.
 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.140) 2024 оны 08 сарын 04

Манай бүх ТВ- үүдийн ярилцлага болгонд энэ эмэгтэй оролцдог. Үнэхээр үүний хоойноос сурвалжлагчид тэгж гүйгээд байна уу. Энэ өөрөө орилоод гүйгээд байна уу. Тийм ч сайн дуучин биш.

0  |  0
(202.179.25.140) 2024 оны 08 сарын 04

Энэ эмэгтэй хятад угсаа гаралтай юу.

0  |  0
(203.91.115.50) 2020 оны 11 сарын 02

Коммент нь илүү сонирхолтоймаа кк

0  |  0
Мэргэжлийн худалч ав(103.57.93.191) 2020 оны 03 сарын 30

Явдал мөр нь ярьж байгаа шигээ байвал....\nЗаваан шуналтай, бас явдалтай,....дуудлагаар энд ч урд яваад л байдаг заваан авгай.

1  |  2
Zochin(202.126.89.50) 2020 оны 03 сарын 30

\nAraasaa. tsohiulah. durtai. gesen. boon. durnii. hongio\n\n\n\n\n\n\n

0  |  2
Зочин(203.91.115.44) 2020 оны 03 сарын 30

Номер нэг дуучин. Дууг нь сонсохоор бусад дуучид гологдоод байдаг. Энэ ярилцлагыг үзэхээс өмнө өдөржин л Отгонжаргалын дууг сонсож өнжлөө. Цаанаа л шал өөр. Муулдаг атаархдаг элдэв муу үг бичигчид дууг нь сонсоод үзээрэй. Дунд сургуульд байхын мэднэ. Гоё зурдаг, биеийн тамирын олон төрөлд гарамгай сурлагатай охин байсан. Биеэ гоё авч явдаг. Муулагчид бол өөрсдөө дутуугийн комплекстэй бүдүүлэг нөхдүүд байна даа. Хүн муу хэлж бичиж байж л сэтгэл нь жаахан тайвширдаг бололтой.

4  |  0
(203.91.115.40) 2020 оны 03 сарын 30

Монголчуудаа бие биенээ хайрладаггүй юмаа гэхэд битгий доромжилж бай

4  |  0
Зов(192.82.69.223) 2020 оны 03 сарын 30

Будуулэг , биеэ зов авч авч чаддаггуй, царай нь оорийн ярьж буй гоо зуйтэй нийцэхгуй , ходолний хун Будуун , хувцсаа тохируулж омсож чаддаггуй , хуний гэр бул уймуулж муу зуйл хийдэг , байгаа бодит зуйлийг хэллээ... Дургуйдээ хэлж бгаа биш, оорийн ярилцлага концертын программ .......

1  |  4
зочин(192.82.69.14) 2020 оны 03 сарын 30

аашаа засаарай.бүдүүлэг, дээрэнгүй зантай.юм үзээгүй мэт маш онгироо.мэдэж байж тэгвэл бнс яахав.мѳнгѳний үнэ цэнийг мэдэхгүй. дуулах авъяасаас гадна тархинд бас мэдлэг байх хэрэгтэй л дээ

1  |  2
зочин (66.181.181.33) 2020 оны 03 сарын 30

сайхан бүсгүй дээ уул нь Ариунбаатартай ханилсан бол хоёулаа монголын нэрийг гарггах басйан даа гэхдээ хувь заяа гэдгийг сонгох биш дээ

2  |  2
Д. Отгонжаргалд(202.9.46.231) 2020 оны 03 сарын 30

Дуулахад чинь алга ташдаг нь хүний араншин.\nМагтаж байна гэсэн үг тул бүү анзаар!!!!\nЭнд тэндгүй муулуулж элдвээр хэлүүлэхээ анзаар!!!\n Тэгээд инээмсэглэ.\nЯагаад гэвэл чи өөрөө АСАР ИХ АТААРХАЛ БА ХОРСОЛ зарим нэгэнд төрүүлж байна гэсэн үг!!!!\nХарин нулимсаа арчих үед чинь ирсэн болгон ЧИНИЙ НАЙЗ НӨХӨР, ДОТНЫ ХҮН.\nАЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ЁСТОЙ- МОНГОЛ ХҮН БҮР.

3  |  0
Muu duuldag(202.21.124.21) 2020 оны 03 сарын 30

Carai muutai

0  |  2
123(202.72.245.123) 2020 оны 03 сарын 30

тэнэг авгай\n

0  |  2
zochin(122.201.31.71) 2020 оны 03 сарын 30

jinhene ork uud l iim bdag bh daa hudlaa gonginood yadargaatai yum bna lee

2  |  4
Gerel(64.119.27.18) 2020 оны 03 сарын 30

Saihan busguid amjilt husie

4  |  0
Top