УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ. Тэгвэл Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр /2020.02.13/ УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гомдлын дагуу цагдаагийн байгууллагад байцаалт өгсөн юм. Энэ үеэр түүнээс дараах тайлбарыг авлаа.
Тэрбээр "Мөрдөн байцаалтын нууцыг задруулсан байна. Үүнд ЦЕГ-ын оролцоо байна гээд ЦЕГ-ын Аюулгүй байдлын газарт “Мэдээлэл өгсөн цагдаагаа олж өг” гэсэн мэдэгдэл гаргасан байдаг. Миний хувьд мэдээллийн эх сурвалжаа нууцлах хүрээнд мэдээлэл өгсөн гэгдээд байгаа цагдааг нэрлэх боломжгүй гэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Энэ хэрэг одоо ЦЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шалгагдаж байна. Хоёр дахь удаад нь төрийн албан тушаалтнуудын нэр төр хохирсон эсэхийг шалгадаг ЦЕГ-ын Нийтийн хэв журмын газарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гомдол гаргасан байна. Ингэхдээ “Ханлиг Тайшир” гэдэг компани миний компани биш, 800 хятадыг оруулж ирэхэд ямар ч оролцоогүй” гэдэг өргөдөл гаргаагүй харин “Би өөрийн компанийн тухай мэдээллээ Гадаад яамнаас устгуулаагүй” гэсэн мөрдөн байцаалтын хавтас хэрэг дотор байгаа мэдээллээр гомдол гаргаад байгаа нь хачирхалтай байгаа юм. Ийм учраас сая цагдаагийн хошууч Ганболд гэдэг хүн дээр байцаалт өглөө. Мэдүүлэг тайлбар өгөхдөө өмгөөлөгч Б.Мэргэнг хамт байлцуулсан" гэв.
Түүнчлэн "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр таныг бид гүтгээгүй ээ. Хар зүйлийг цагаан болгож ч гүтгээгүй. Баримттай мэдээлэл байгаа учраас бид гаргаж тавьсан. Та эрх мэдэл, албан тушаалаа ашиглаад сэтгүүлчийг цагдаагийн газраас уяатай байлгах, бидний зоригийг мохоох гэсэн явуургүй үйлдлээ зогсоо. Үнэхээр 800 хятадыг оруулж ирсэн компаниудын дотор “Ханлиг Тайшир” гэдэг компани байхгүй гэсэн албан бичгийг ЦЕГ болон энэ хэргийг шалгаж байгаа ТЕГ, Улсын Ерөнхий прокуророос гаргаад ирвэл бид нар итгэе. Яалт ч үгүй “Ханлиг Тайшир” гэдэг Ж.Энхбаяр гишүүний хувь эзэмшдэг компани 800 хятад иргэдийн цөөнгүйг оруулж ирсэн байдаг юм. Үүнийг яг одоо ЦЕГ, ТЕГ шалгагдаад хэрэг нь боогдоод прокурор руу шилжсэн байгаа. Тун удахгүй шүүхэд шилжих байх. Ийм материал байгаа учраас бид бардам хэлж байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 8 )
Хэнийх нь зөв бурууг мэдэхгүй юм. Гэхдээ энэ сэтгүүлч нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдгээ бодох хэрэгтэй. Зан авир арай л бишээ. Өсвөр насны хүүдээ үзүүлэхгүй байхыг хичээдэг.
Энхбаяр ждү идчихээд ичихгүй , эр хүний шинжгүй , хийж гийгүүлсэн юм нь юу байдаг юм болдоо.
Муухай хүүхэн. Ж.Энхбаярыг өмөөрч байгаа юм биш. Зүгээр л чи ёс зүйгүй худалдагдсан муухай эмэгтэй
Ж.Энхбаярыг гүтгэх хэрэгтэй гэж үү. Шалгагдаж байгаа асуудлыг нь дэлгэх нь гүтгэлэг гэж үү? Айсан аүн адуу үргээнэ гэдэгдээ Ж.Энхбаяр эрхэм гишүүн мөн ч их айдастай байгаа юмаа даа.
enhbayar gedeg hudalch odoo boloi eo dvr esgesen gar
Энэ эмэгтэй нээлттэй сэтгүүл зүй, бугшсан муухай хуйлалдааныг илчлэхэд их хувь нэмэр оруулж байгаа хүн шүү. Муулахын оронд Ж.Энхбаяр эрх мэдлээрээ түрий барьж, олон хятад оруулж ирсэн үү.тэр хүн ЖДҮ авах нь ёс зүй мөн үү гэдгийг л тунгаах хэрэгтэй болов уу.
Сэтгүүлч хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байж жаахан соёлтой, ёс суртахууны наад захын мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү \n
ene neg yos surtakhuun muutay awgay shig sanagddag yum\n\n