Х.Баттулга: Цагаан сарыг зөвхөн энэ удаа тэвчихийг хүсэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.

Мөн өнөөдөр /2020.02.17/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм монголчууд аа,

Ард иргэд ээ,

Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.

Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.

Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.

Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.

Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.

Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.

Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.

Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.

Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.

Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.

Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.

Ард иргэд ээ,

Монголчууд аа,

Настан буурлууд аа

Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.

Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү!
 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(139.5.216.12) 2020 оны 02 сарын 18

TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун дарагдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн свдаг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд байхыг бодвол үнэн юм болов уу гэж бодогдоно. Хэнд итгэх вэ.

0  |  0
Би (150.129.142.154) 2020 оны 02 сарын 17

Сайхан бууз сайханшүү

0  |  0
Зочин(202.9.47.1) 2020 оны 02 сарын 17

Зөв дэмжиж байна. Амардагаараа амраад хүүхдийнхээ хичээл номонд анхаарах зав өгөх нь зүйтэй. Ажилтай хүмүүс хүүхдэдээ анхаарч чадахгүй л байгаа шүү дээ

0  |  0
Иргэн(103.229.121.69) 2020 оны 02 сарын 17

Зөв зөв. Золгосонгүй гээд ахмадаа хүндэлсэнгүй гэсэн үг бишээ. Цаг үеийн нөхцөл байдлаа ойлгоод амар мэндээ цахимаар утсаар мэдэж болно шүү дээ.

1  |  0
zochin(202.9.46.166) 2020 оны 02 сарын 17

TAGAAN SARAAR HUURUG DAMJUULAN HEREGLEH NI HALDVAR TARAAH HAMGIIN ERSDELTEI ZUIL UCHIR HORIGLOH HEREGTEI

0  |  0
зочин(192.82.67.224) 2020 оны 02 сарын 17

Ѳвчин эмгэг тарахаас сэргийлж Цагаан сарыг ѳргѳн олноор тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа нь зѳв шүү

0  |  0
БИ ЖИНХЭНЭ МОНГОО БИ(64.119.26.104) 2020 оны 02 сарын 17

НАМХАН БОЛГОСОН НААЗГАЙ БАЙДЛАА ХЭЗЭЭ СЭРГЭЭХ БОЛ. МАЛГАЙТ БИЙРҮҮСИЙГ ДЭЭ. ХОВИД 19 ӨӨС БОЛЖ ТАНСАГЛАЖ ҮРЖ ЧАДАХГХЙ БААХАН МӨНГӨ ХУРИМТЛАГДАЖ ОРХИЛОО. МААРТ, ЦЭРГИЙН БАЯРААР ДУУСГАЖ АМАР САЙХАНДАА ЖАРГАНА ДӨӨ ХӨ.

0  |  2
Zochin(202.179.10.106) 2020 оны 02 сарын 17

Demjij bn.Eniige olon nitin televizroro sain gargad ogooch.Hodooni zarim humus oilghgui toohgui uridin adil sarinha umiig avsaar l bn.Hotinhon bol baishnda medegdhgui gerte suuj bolno.Hodonihn chin zarim n orood irnee.Yahin ch argagui um bolno.Sanaa ih zovj bn.

0  |  0
Нэргүй(59.153.114.88) 2020 оны 02 сарын 17

\nСоёлтой ухамсартай байдлаар асуудалд зарчимч хандаж байж л гарнадаа?! Хилийн хориогоо улам чангаруулах хэрэгтэйшдээ?! Ер нь тэгээд аливаа асуудал сайн муу хоёр талтай байдаг хойно зөвхөн монголоороо амьдрах гээд үзэж хэрэгтэй?! Бидэнд эртний сайхан уламжлал соёл иргэншил бийшдээ?! Амлалтын улс төрөө зогсоож ажилладаг улс төр лүү орох хэрэгтэй?! Төрийнхөн хогийн зангуудаасаа салах хэрэгтэй?! МАН хоцрогдсон төрийн удирдлагын хогийн арга барилаа орхих хэрэгтэй?!

1  |  0
Зочин(59.153.114.88) 2020 оны 02 сарын 17

\nСоёлтой ухамсартай байдлаар асуудалд зарчимч хандаж байж л гарнадаа?! Хилийн хориогоо улам чангаруулах хэрэгтэйшдээ?! Ер нь тэгээд аливаа асуудал сайн муу хоёр талтай байдаг хойно зөвхөн монголоороо амьдрах гээд үзэж хэрэгтэй?! Бидэнд эртний сайхан уламжлал соёл иргэншил бийшдээ?! Амлалтын улс төрөө зогсоож ажилладаг улс төр лүү орох хэрэгтэй?! Төрийнхөн хогийн зангуудаасаа салах хэрэгтэй?! МАН хоцрогдсон төрийн удирдлагын хогийн арга барилаа орхих хэрэгтэй?!

1  |  0
Иргэн(59.153.114.88) 2020 оны 02 сарын 17

\nСоёлтой ухамсартай байдлаар асуудалд зарчимч хандаж байж л гарнадаа?! Хилийн хориогоо улам чангаруулах хэрэгтэйшдээ?! Ер нь тэгээд аливаа асуудал сайн муу хоёр талтай байдаг хойно зөвхөн монголоороо амьдрах гээд үзэж хэрэгтэй?! Бидэнд эртний сайхан уламжлал соёл иргэншил бийшдээ?! Амлалтын улс төрөө зогсоож ажилладаг улс төр лүү орох хэрэгтэй?! Төрийнхөн хогийн зангуудаасаа салах хэрэгтэй?! МАН хоцрогдсон төрийн удирдлагын хогийн арга барилаа орхих хэрэгтэй?!

1  |  0
Zochin (66.181.165.91) 2020 оны 02 сарын 17

Зєв дэмжиж байна иргэд ухамсартай байх хэрэгтэй

0  |  0
Зочин(66.181.164.43) 2020 оны 02 сарын 17

Эрэхэм ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Баярлалааа. Нас тан буурлууд маань нөхцөл байдлыг ойлгож хүний хөлд дарагдаж эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа байлгүй дэ

0  |  0
zochin(202.55.188.87) 2020 оны 02 сарын 17

Zuitei demjij bn.ulsiin erunhiilugch eruul mendiin said geed humuus ard irgedee geedl iim urialga gargaj zuwshde.odoo manai irged uursduu dor burnee uhamsartai uhaanrqi bh heregtei.tegj baij dawj garna shuu.

0  |  0
enkhee(192.82.64.208) 2020 оны 02 сарын 17

зөв дэмжиж байна

0  |  0
Зочин(203.91.115.48) 2020 оны 02 сарын 17

Тийм шүү дээ баярлалаа. Эрүүл байхад болноо. Тэгэхэд амралтын өдрөөр цагаан сар хийх гэсэн хүмүүс захуудаар дүүрэг байна. Бас жаахан хүүхдүүдээ дагуулчихсан

0  |  0
Top